Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ариутгах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ, УБЗАА, өрхийн эмнэлэгтэй хамтран тус дүүргийн гэр хорооллын бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн нийт 1,890,000 ам метр талбайг 3-4 удаагийн давтамжтайгаар ариутган халдваргүйжүүлээд буй. Түүнчлэн иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан "Долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт цөөнгүй барилга үерт автаж, 43 дугаар хорооны орон сууцны хорооллуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Цаашид голын ус халихад эрсдэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлэн 0.5-2.2 метр өндөр, 2390 орчим метр урт далан босголоо. Усанд автсан зам, талбай, барилга байгууламжийн усыг соруулж дууссан, одоогоор цэвэрлэгээ болон ариутгалын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 1240 тонн лаг, шаврыг цэвэрлэж зөөсөн. Мөн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайг хөөсрүүлсэн болон даралттай усаар угааж байна" хэмээлээ.
"Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Энхбаатар "Баянзүрх дүүргийн 43-р хороонд байранд үерт автсан 36 гарааш, 43 байр бий. Үерийн нөхцөл байдлыг тогтворжуулах, үүссэн бохирдлыг арилгах, халдваргүйтгэхэд дүүргийн хэмжээнд 1700 орчим албан хаагч ажиллаж байна" хэмээсэн юм.
| Баянзүрх дүүрэгт цэвэрлэгээ, ариутгал үргэлжилж байна |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |