Прокуророос 2023 оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 1.408.068 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурсан байна. Зөрчлийн хэргийн 72 хувь нь Нийслэлд, 28 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчлийн хэргийн төрлөөр нь авч үзвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зургаан хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4 хувиар буурсан байна. Харин Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 30 хувиар, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6.6 хувиар тус тус өсжээ.
Эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг зөвтгүүлсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсөв. Прокуророос эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар 5566, өөрчлөлт оруулахаар 977 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Мөн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 29.250 шийдвэрийг хянаж, 727 үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийсэн 215 удаагийн шалгалтаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй 4532 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 145-ыг бичиж тухайн байгууллагуудад хүргүүлсэн байна.
| УЕПГ: 2023 оны эхний хагас жилд 1.408.068 зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |