Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Орхон Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын есөн тохиолдол бүртгэгдсэний долоо нь хачигийн хүндрэл буюу тархины үрэвсэл байна. Үүний таван тохилдол нь баяр наадмын үеэр эмнэлэгт хэвтжээ. Харьяаллаар нь авч үзвэл Булган аймгийн Бугат сумын гурав, Орхон аймгийн Жаргалант сумын нэг, Баян-Өндөр сумын Их залуу багийн нэг иргэн байна.
Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан харамсалтай тохилдол гарсан. Өнөөдрийн байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаа нь нас барах, гар хөлний мэдрэлийн саажилт өгөх гэх мэт хүндрэл үүсэх эрсдэлтэй учир анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын ЭМТ-үүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлжээ.
| Орхон аймагт хачигт хазуулсан 33 настай эрэгтэй нас баржээ |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |