Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутагт энэ сарын 10-нд дуу цахилгаантай, аадар бороо орж, малчин Э-ийн гэр дээр аянга бууж, гурван хүн түлэгдсэн. Тухайн үед юу болсон талаар аянганд цохиулж түлэгдсэн эмэгтэйгээс тодрууллаа.
-Таны бие хэр түлэгдсэн бэ. Одоогоор ямар зовиуртай байна вэ?
-Хоёр хөл өвдөгнөөс хөлийн хуруу хүртэл түлэгдсэн. Гутлаа өмсөж, босож, сууж чадахгүй байна. Увс аймгийн эмч нар бидний түлэгдэлтийг хоёрдугаар зэргийн шархтай гэж оношилсон. Би хоёр ачтайгаа аянганд цохиулсан шөнөдөө Увс аймгийн эмнэлэгт ирсэн. Наадмын өдрүүдэд эмч нар амарчихсан байсан учир дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Өвчин намдаах эм ууж, тос түрхээд, бохирдолыг нь цэвэрлээд гадуур эмчлүүлж байна. Маргаашнаас нэгдсэн шинжилгээ өгнө.
-Ач нар нь биеийнхээ аль хэсгээр түлэгдсэн бэ. Хэдэн настай хүүхдүүд вэ?
-Нэг нь тав, нөгөөх нь долоон настай. Нэгнийх нь цээж, нуруу нь тэр чигтээ түлэгдсэн. Харин нөгөөгийх нь хэвлий хэсгээр түлэгдсэн учир хоёулаа хөдөлж чадахгүй, шөнө шархандаа болоод унтаж чадахгүй байгаа. Бид гурвын биеэр нил цэврүү гүйж, хавдчихсан байгаа.
-Аянга буудаг шөнө юу чухам болсон юм бэ. Танай гэр дээр аянга, цахилгаан татахаар цахилгааны утас, төмөр зүйлс байсан уу?
-Манайх зусландаа гараад нэг ч хоноогүй байсан учир нарны толь, телевиз, гар утас болон цахилгаанаа холбож амжаагүй байсан. Манайх тэр нутагт 5-6 жил зусаж байгаа юм.
-Аянга буудаг шөнө хэдүүлээ хоносон юм бэ?
-Наймуулаа унтаж байсан юм. Би хоёр ачтайгаа унтаж байгаад аянганд цохиулаад шархтчихлаа. Бид гурвын ойролцоо аянга буусан юм шиг байна лээ. Бусад нь түлэгдэлгүй эсэн мэнд гарч чадсан.
-Аянганд гэрийн эд зүйлс шатаж, түлэгдсэн үү?
-Гэрийн хулдаас түлэгдэж, унинд тулсан. Тэгээд аяга, тавга болон шилэн бүхэн хагарч, хувцсны шүүгээ, модон тавиур бутарч, дэвсгэр, хувцас, хөнжил, хөлдөөгч, нарны самбар, аккумлятор шатаж, цоорч гэрээр дүүрэн хиншүү болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Аюултай зүйл болсон учир түлэгдсэн ч хамаагүй хоёр хүүхэдтэйгээ амьд үлдсэндээ баярлаж байна.
| АЯНГАНД ЦОХИУЛСАН ЭМЭГТЭЙ: Аянганд гэрийн бүх тавилга бутарч, хагарч, шатсан. Би хоёр ачтайгаа түлэгдчихээд алхаж чадахгүй байна |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |