Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг үер дуусаад, овоо татарсан байхад “Үерийн голомтод ажиллаж байна” гээд төрийн түшээд маань гараад ирлээ. Бүсэлхийгээр татсан устай үерийн голомтод хэдэн бор албан хаагчид нуруугаа бөгтийтөл ажиллаж, нойр хоолгүй зүтгэсэн. Овоо нэг жигдрүүлж, аврахыг нь аварч, айлуудыг нүүлгэж, тэдний эрүүл аюулгүй байдал төдийгүй эд хөрөнгийнх бүрэн бүтэн байдлын төлөө улаан гараараа мачийтлаа зүтгэсэн тэдний хөдөлмөрийн араас поп хэдэн гишүүд үерийн гол газруудад очоод сүрийг үзүүлэн зогсож байх юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “Үерийн голомтод ажиллаж байна” гэсэн баатар аятай зураг цахим орчиндоо тавьсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн туслах, хорооны дарга дагуулаад мафын толгойлогч аятай л алхаж, ийш тийш зааж, учиргүй ажлаад аюул, аюул. Угаас поп гишүүн л дээ, иргэдийнхээ дунд орж мод тариад, сонгогдсон дүүргийнхээ төгсөлтийн баяр дээр хүүхдүүдийн дунд орж бүжиглээд л. Үерийн үеэр ийн ажлаа хийдэг, аливаад газар дээр нь ажилладаг дүрд тоглож, ард түмнийхээ амьдрал ахуйд санаа тавьдаг гишүүний сүр үзүүлсэн түшээ үүгээр зогсохгүй. УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ сарын 9-нд Дархан-Уул аймгийн нөхцөл байдалтай танилцаад сүйд л харагдана лээ. Мөн л ус нь татарч, овоо аргатай байсан үед нь.

Ус хальж, айлын хашаа, гэр, орон сууц руу орж хамаг ид хөрөнгөөрөө хохирч, хонох газаргүй, хаачихаа мэдэхгүй тусламж хүсэн зогсоход хэн нь ч байгаагүй. Тэгсэн мөртлөө үер дуусаж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон хойно нь арга хэмжээ авах, аюулгүй болгох тухай яриад хэдэн талаасаа зураг хөргөө авахуулхаасаа ичмээр байна аа, үнэндээ. Цув нөмөрсөн эрхмүүдийн цувааг үргэлжлүүлсэн дараагийн гишүүн бол Д.Цогтбаатар. Мөн л гэр хороолол дундуур аврагч аятай, ид шидтэн шиг л алхахыг нь яана. Гишүүн болохдоо мянган сайхныг амлаж гараад юу ч хийгээгүйн гор нь үер усны энэ хүнд нөхцөлд гарч байна. Том, том юм ярьж томорч суухаас сонгогдсон тойрогтоо нэг ч болов далан босгосон бол өдийд ёстой баатар байх байлаа. Даанч тийм сэтгэлтэй гишүүн, төрийн түшээ өнөөгийн парламентад байхгүй. Тиймээс л жаахан ч болов ичих булчирхайтай байж, ниргэсэн хойно нь хашгирав гэх шиг битгий байгаач, гишүүд ээ.
Уг нь ард түмнээ төлөөлж төрд гарсан гишүүн гэдэг тэдэнд нэг ч болов ээлтэй зүйл хийж, эрүүл, аюулгүй амьдрах орчноор нь хангаж, ямар ч эрсдэлтэй нөхцөлд бэлэн байдаг Онцгой, цагдаа, эмч нар шиг л баймаар. Тийм л сүрхий санаа зовж, арга хэмжээ авч ажиллах сэтгэлтэй байсан бол байшин нь урсаж байхад, явах аргагүй хашаанаас зүүгдэж явахад нь, үерт автсан айлыг аврах гээд албан хаагч амиа алдаж байхад гишүүд та нар хаана байсан юм. Шуурхай арга хэмжээ авч ажилласан бол хэн ч, хэний ч эд хөрөнгө хохирохгүй байх байсан. Тиймээс ядаж попорч, алиалахгүй байхыг гуйя, эрхэм гишүүд ээ.
| ҮЕР ДУУСАХААР ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРАГСАД |
|
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |