22-ын товчооны цаана гацсан Архангай аймгийн иргэдийг 17:00 цагийн үеэс тав таваар нь оруулж эхэллээ. Тодруулбал, Архангай Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн тээвэрлэлт хийж байсан автобус болон хувийн унаатайгаа зорчиж буй 100 гаруй иргэн тус товчооны цаана гацаад байгаа. Учир нь, Архангай аймагт коронавирусийн халдвар илэрсэн учир пи си ар шинжилгээний хариунд үндэслэн товчоодоор нэвтрүүлэх аж. Тэгвэл тус аймагт пи си ар шинжилгээ авах боломжгүй учир иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гацсан иргэдйин дунд нэг настай хүүхдийн бие нэлээд сульдаж, эмнэлгийн тусламж авахаас аргагүйд хүрч байгаа аж
Тэнд шинжилгээний бичиггүйн улмаас гацаад байсан иргэдийн дунд тус аймгийн Хайрхан сумаас Улаанбаатарыг зорьж тусгай үүргийн нийтийн тээвэрт зорчиж явсан иргэдийн дунд бага насны хүүхэдтэй эцэг эх, өндөр настан, нэг сар гаруйхантай нярай хүртэл байгаа юм. Хайрхан сумаас Улаанбаатар орох замд цайны газар байхгүй, зорчигчид замдаа цайлаагүй гэдгийг тус нийтийн тээврийн жолооч хэлсэн.
Түүнчлэн хувийн унаагаар зорчиж явсан зургаан иргэний нэг болох 58 настай эмэгтэй О-гийн бие муудаж түргэний эмчээс анхан шатны тусламж авах үеэрээ амь насаа алдсан харамсалтай явдал гараад байна. Мөн УОК-оос 0-12 настай хүүхдээс коронавирусийн шинжилгээ авахгүй гэж мэдэгдсэн. Гэтэл голомттой бүс нутаг гэх үүднээс ой гаруй настай хүүхдээс залгиур хоолойн шинжилгээ авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гацсан иргэдйин дунд нэг настай хүүхдийн бие нэлээд сульдаж, эмнэлгийн тусламж авахаас аргагүйд хүрч байгаа аж.
| 22-ын товчооны цаана гацсан иргэдийг тав таваар нь оруулж эхэллээ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |