Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 43 эмч найман дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Харин Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 21 эмч улсын хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 416 мянган хүнд амны хөндийн үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс 366 мянган хүнд шүд цоорох өвчний эмчилгээг хийсэн байна. 2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн. Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, амны хөдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах шаардлагатай. Мөн 2024 оноос эхлэн ЭМЯ-тай хамтран “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн АШУҮИС-тай хамтран амны хөндийн эрүүл ахуйчийг бодлогоор дэмжин сургах, ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах цагтай болох, сахарын хэрэглээг бууруулж, “Үдийн цай” хөтөлбөрт сүү цагаан идээг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй” гэв.
| Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна |
|
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |