• Өнөөдөр 2026-04-03

Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна

    Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй нийт тамирчид 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна. Тэд шинэхэн ашиглалтад орж, будаг нь ханхалсан орчин үеийн спортын цогцолбор болох “БАСУ” спорт комплексд нэгдсэн бэлтгэл сургуулилалтаа базааж, тивийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр зорин ажиллаж байна.

    Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсын Бишкек хотноо дөрөвдүгээр сарын 7–12-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Монголын баг тамирчид эрэгтэй арав, эмэгтэй арван жинд өрсөлдөнө. Мөн сонгомол бөхийн төрөлд нийт гурван тамирчин гэсэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэлээ хангаж байна.


 

 


Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188