• Өнөөдөр 2026-04-03

“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ

    Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатарын санаачлан эхлүүлсэн томоохон ажлуудын нэг болох сонгомол барилдааныг хөгжүүлэх, цаашлаад үндэсний шигшээ багийн тогтолцоог бүрдүүлэх ажил шат дараатайгаар амжилттай хэрэгжсээр байна.

    Энэхүү ажлын хүрээнд Монголын чөлөөт бөхийн холбооны Сонгомол бөх хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат барилгачин Буяндэлгэрийн Болд тэргүүтэй Сонгомол бөхийн холбооны тэргүүлэгчдийн санаачилгаар “Аварга” дээд сургуульд сонгомол бөхийн дасгалжуулагчийн анги нээхээр боллоо.

   Олимпын наадмын үүсэл хөгжлийн анхны спортын төрөл болох сонгомол буюу Грек-Ром бөхийн мэргэжлийн багш, дасгалжуулагч бэлтгэх анги албан ёсоор нээгдэж, энэ оны намраас элсэлтээ авч эхлэхээр болж байна. Энэ бол Монгол Улсад сонгомол бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хүний нөөцийг системтэй бэлтгэх, олон улсын түвшний дасгалжуулагч, тамирчдыг төрүүлэх түүхэн ач холбогдолтой алхам юм.

   Монгол Улсын гавьяат тамирчин, Б.Болд нь чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт төдийгүй 1980 оны Москвагийн зуны олимпын наадамд сонгомол бөхийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож, шагналт тавдугаар байрт шалгарч байсан билээ.

   Монголын сонгомол бөхийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтын нэг билээ. Одоогоор Сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ С.Мөнхсүх багш амжилттай ажиллаж, баг тамирчдаа тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөх өндөр түвшинд бэлтгэн ажиллаж байгаа.


 

 


“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188