Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар зарлигаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Батсуурийн Лайхансүрэн, Содномын Цэрэндорж нарт Монгол Улсын Гавьяат багш цол, мөн зарлигаар Жамъяаны Намсрай, Монгол Улсын зөвлөх инженер Тогтвойн Шофёр нарт Монгол Улсын Гавьяат уурхайчин цол хүртээлээ.
Цол, тэмдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр гардуулж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ Төрдөө үнэлүүлсэнд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Сайд Г.Ёндон уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтдэд хандан салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд онцгойлон анхаарч, үр бүтээлтэй ажиллан эрдэм шинжилгээний олон бүтээл туурвиж, монголын инженер-технологийн эрдэм мэдлэгийн санг арвижуулсанд талархаж буйгаа илэрхийлээд цаашид он удаан жил эрдэм мэдлэг, дадлага туршлагаа залуу хойч үедээ үлгэрлэн түүчээлж байхын ерөөл өргөв.
Монгол Улсын Гавьяат багш Батсуурийн Лайхансүрэн нь 1948 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт төрж, 1972 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн техникийн их сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи инженерийн мэргэжлээр дүүргэсэн ба 1976-1979 онд мөн сургуулийн аспирантурт суралцан техникийн ухааны докторын зэрэг, 2001 онд Монголын ШУА-ийн Техник технологийн бага чуулганы дэргэдэх эрдмийн зөвлөлд шинжлэх ухааны докторын зэрэг, 2002 онд ШУТИС-ийн профессор, 2006 онд хүндэт профессор цол, 2008 онд Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртэж байжээ.
Монгол Улсын Гавьяат багш Содномын Цэрэндорж нь 1951 оны гуравдугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Цагаанчулуутад төрж, 1970-1975 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр суралцаж төгсчээ. 1975 оноос ШУТИС-д багшаар томилогдон ажиллаж, 1990 оноос тус сургуулийн Уул уурхайн тэнхимийн эрхлэгч, 2002 оноос Уурхайн технологийн тэргүүлэх профессор, 2014 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор нийт 44 жил, 2004 оноос тус сургуулийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаа ба 2008 онд Монгол Улсын зөвлөх инженер цол хүртжээ.
Монгол Улсын Гавьяат уурхайчин Жамяаны Намсрай нь 1943 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1959-1963 онд Политехникумд суралцаж төгсөөд 1963 онд тухайн үеийн Аж үйлдвэрийн Яамны сайд П.Дамдины шийдвэрээр Налайхын уурхайд хуваарилагдан ажил амьдралын гараагаа эхэлж, малтагчаас мастер, хэсгийн инженер зэрэг ажлыг хийж байжээ. Тэрбээр 1976 оноос Түлш эрчим хүч, геологи уул уурхайн яамны шийдвэрээр “Нүүрсний үйлдвэрийн нэгдэл”-д ажиллаж, нүүрсний уурхайнуудыг барьж байгуулах, 18 аймгийн дулааны станц, хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, ЖДҮ-үүд, аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхийн уурын зуухыг илчлэг нүүрсээр хангах зорилго бүхий “Шуурхай зохицуулалтын албан”-д салбар хоорондын уялдаа холбоог хангах, орон нутгийн үйлдвэр аж ахуйн газрыг дулаан, цахилгаан, эрчим хүчээр хангах ажлыг хариуцан дэд дарга, даргын албыг хашиж байв.
| Б.Лайхансүрэн, С.Цэрэндорж нарыг Гавьяат багш цолоор, Ж.Намсрай, Т.Шофёр нарыг Гавьяат уурхайчин цолоор шагнав |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |