Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд мягмар, баасан гараг бүр Замын-Үүд болон бусад боомтуудын ачаа, тээврийн нөхцөл байдлыг танилцуулж байгаа. Ээлжит хэвлэлийн хурал 2022 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр болов. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Замын-Үүд-Эрээн автозамын боомт нээгдээд 10 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд улсын хилээр нийт 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэг ачаа буюу 9157 тонн ачаа нэвтрүүлсэн” хэмээн нөхцөл байдлыг танилцуулав.
Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Шадар сайдын ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, коронавирусийн халдвар гарахгүй байх тохиолдолд чингэлэг тээврийг нэмэх боломжийг судалж байгаа. Дундын бүсэд ажиллаж байгаа тусгай албаны жолооч нарыг тусгаарлаж, өндөр хяналт тавин тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна. Замын-Үүдэд байгаа жолооч нар хэрхэн ажиллах талаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага их асуудаг. Жолооч нар дундын тээвэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн. Тэд ачаа барааг Замын-Үүдээс нийслэл рүү тээвэрлэх ажилд оролцох боломжтой. Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан” хэмээн хэллээ. Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Замын-Үүд боомтоор нэвтэрсэн ачаанд давхардсан тоогоор хүнс, барилгын материал, гэр ахуй, тавилга, хувцас зэрэг 504 орчим нэр төрлийн бараа багтсан” гэлээ.
Төмөр замын тээврийн талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх “БНХАУ-аас орж ирсэн чингэлгүүдээс өнөөдрийн байдлаар 47 чингэлгийг нь Улаанбаатар хот руу татан авсан. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах, нарийн царигаар БНХАУ болон гуравдагч орон руу экспортлох чиглэлээр Хөххот болон Бээжин хотын төмөр замын холбогдох албаныхантай ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй” хэмээсэн юм.
Ээлжит хэвлэлийн хуралд Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа н.Лхагвадорж нар оролцов.
| Эрээн, Замын-Үүд боомтоор сүүлийн 10 хоногт 9157 тонн ачаа нэвтрүүлжээ |
|
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |