Ядамжав овогтой Дамдинпүрэв нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 1932 онд төржээ. Тэрээр улсад бага наснаасаа эхлэн 50 жил ажилласан тэргүүний ажилтан бөгөөд 1942-1959 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Крилл бичгийн багш, Багийн дарга, Хүний бага эмчийн салбарын эрхлэгчийн ажлыг хийж байлаа. Хүн амыг бичигтэн болгох төр засгийн шийдвэрийг биелүүлэхэд 500 гаруй хүний бичигтэн болгож, ард иргэдийг эрүүлжүүлэх, арьс өнгөний халдварт өвчний голомтыг устгахад бодитой хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажилласан юм. Мөн энэ хугацаанд 300 гаруй хүүхдийг эх барьж байжээ.
1959-1961 онд Улаанбаатар хотын худалдааны 12 дугаар дэлгүүр, 1961-1991 онд УБТЗ-ын худалдааны зургадугаар дэлгүүр, нэг, дөрөв, зургадугаар контор, нийтийн хоолны секторын дарга зэрэг ажлыг нэр төртэйгөөр хийж байжээ. Я.Дамдинпүрэвийн удирдсан дээрх байгууллагуудын ажил нь жил бүрийн ажлын дүнгээр 30 жилийн хугацааны 28 жилд нь тус салбарт эхний нэг, хоёрдугаар байруудыг эзэлж, тав, зургаа, долоо, наймдугаар таван жилийн төлөвлөгөөт эдийн засгийн чанарын бүх үзүүлэлтийг 132-137 хувиар жил дараалуулан биелүүлж 20 жилд 25 гаруй жилийн ажлыг хийж байсан аж.
Я.Дамдинпүрэв нь бага наснаасаа төвд хэл үзэж, зурхайн ухаанд шамдан суралцсан удам дамжсан зурхайч бөгөөд зурхайн ухаанаа төгөлдөржүүлэн дэлгэрүүлж, олон хүнд зурхайн судлалын үндэс суурийг зааж сургасан ачтан юм. Мөн жил бүрийн өөрийн цаг тооны бичгийг хэвлүүлэн гаргадаг байсан нь олны хүсэн хүлээдэг цагалбар болж чаджээ. Түүний Монголын зурхайн судлалд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монголын зурхайн академиас “Зууны манлай зурхайч”-аар өргөмжлөн алдаршуулсан байдаг. Я.Дамдинпүрэв нь Буддын шашны хөлгөн судрууд болон хэдэн мянган номыг цээжээр мэддэг, олон мянган хүнд ерөөл буянаа хайрласан энгүй их буянтан байлаа.Таны минь цаглашгүй их ухаан, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин дурсах болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
| Номын багш Я.Дамдинпүрэв таалал төгсжээ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |