Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор урд хөрш БНХАУ-д ковидын халдвар гарч улмаар Эрээн хотын хилийн боомтоор нэвтрэн ачаа бараа тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа. Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд байсан. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тоннын 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор татан авлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Цар тахлын халдвар тархсан хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлээд энэ удаад төрөөс дэмжлэг үзүүлэн тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай тарилгын шингэнийг савлах 1.2 сая уут, таглаа зэрэг зүйлсийг татан авч 1.5 сарын нөөцийг бүрдүүллээ. Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан асуудлаа шийдвэрлээд ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа.

Дашрамд танилцуулахад “Айвико” тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан. Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа манай улсын энэ чиглэлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг аж.
| ДУСЛЫН ШИНГЭН, ТАРИАНЫ НӨӨЦ ТАСАЛДАХ ЭРСДЭЛ АРИЛЛАА |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |