Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийн дагуу мэргэжлийн байгууллагуудад санал тавин, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ.
Нүхэн жорлонгийн тооллого хийн, мэдээллийн сан үүсгэх ажил наймдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 13-ны хооронд үргэлжилсэн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, бүртгэлийг өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглан зайнаас тандах аргаар тодорхойлоход тус долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ. Тоон мэдээллийг хороо, өрхийн түвшинд нарийвчлан судалсан бөгөөд цаашид дүүрэг, хорооны түвшинд бүрэн ашиглах боломжтой хувилбараар хийсэн байна.
Судалгааг үндэслэн Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөр нь дөрвөн бүсэд ангилжээ. Тодруулбал, нүхэн жорлон ашиглахыг хориглох шаардлагатай нянгийн бохирдол маш өндөр буюу IV бүсэд 9443, хөрсний бохирдол их буюу III бүсэд 43.377 жорлон бүртгэгдсэн байна. Харин хөрсний бохирдол дунд буюу II бүсэд 71.150 жорлон, харьцангуй бага бохирдолтой буюу I бүсэд 21.022 нүхэн жорлон тоологджээ.
Судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага”-ын олон улсын стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийн, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэлэлцүүлсэн уг асуудлын хүрээнд хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн нүхэн жорлон барих, ашиглах, стандартын дагуу шинэчлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шийдвэрийн төслийг боловсруулан танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн тус судалгааг ашиглаж, мэдээллийн санг баяжуулах, зарим айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчлэх ажлыг дүүргийн Засаг дарга нарт өглөө.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
| Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчилнэ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |