Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж буй ачаа тээвэрт л гэхэд 50 мянган автомашин бий. Тиймээс цаашид автомашины эрэлт, нийлүүлэлтийг олон улсын хэмжээнд зохицуулдаг аргыг нэвтрүүлж болох юм гэсэн саналыг Хотын даргын орлогч хэлж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчилтын эргэлтийг зохицуулах бас нэгэн аргыг олон улсад хэрэглэдэг аж. Хотын замуудыг бүсчлэлд оруулах, зорчилтыг бүртгэх, зорилгогүй зорчилтыг багасгах, түгжрэлийг индексжүүлэх зэрэг ажлын хүрээнд 11 арга хэмжээ хийгдэх юм байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээний автомашины зогсоолын төлбөр, хураамжийг боловсронгуй болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлд ажиллаж, амьдарч буй иргэдийн 52 хувь нь ажилдаа автомашинаар ирж, буцдаг гэсэн судалгаа бий. Өглөөнөөс орой болтол зогсоол эзэгнэдэг эдгээр автомашиныг цэгцлэх арга нь зогсоолын төлбөр юм. Замын хөдөлгөөний дүрэм нь осол авааргүй зорчих, соёлтой зорчиход зориулагдсанаас гадна замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэлийг бууруулах боломж гэдгийг Москва хотын жишээнээс харж болно. Зам засвар, арчлалтыг шинэ түвшинд гаргана. Улаанбаатар хот 1.4 их наяд төгрөгийн замын сангийн хөрөнгөтэй. Замын засвар, арчлалтыг сайжруулж шинэчилснээр замын чанар сайжирч, шинэ технологи нэвтрүүлнэ.
Гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байна. Тухайлбал, Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай гүүр барин холбож, цаашлаад Энхтайваны өргөн чөлөөтэй холбох босоо чиглэлийн зам, Ард Аюушийн гудамж буй Толгойтын замыг III, IV хорооллын эцсийн замтай холбож, хойд чиглэлийн зам бий болгож, нийтийн тээврийг хөгжүүлнэ. Мөн Нарны замыг есөн км-ээр уртасгаж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулах юм. Ингэснээр Улаанбаатар хотын баруунаас зүүнд чиглэсэн гурван замаар нийтийн тээвэр зорчдог болно. Нягтаршил ихтэй замуудад орц, гарцыг нээж, холбоос замуудыг барьж байгуулах ажлыг 2022-2024 онд хийх юм.
Түүнчлэн Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно. Сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарцыг байгуулна. Замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэдэг уулзвар олон бий. Зарим уулзвар 3800 автомашин нэвтрүүлэх чадвартай байхад өөр уулзварт энэ чадвар 2000 машины хэмжээнд хүрч буурах нь бий. Үүнээс үүдэн түгжрэл үүсэж байгаа. Тиймээс 161 уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх загварчлалын тооцоо гаргаж буй аж.
Нөгөөтээгүүр Улаанбаатар хот замын хөдөлгөөний ухаалаг системтэй болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар зорчилтыг бүртгэж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, зогсоол болон шалган нэвтрүүлэх пост дээрх төлбөр тооцоог цахимжуулах боломж бүрдэх юм. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд энэ сардаа багтаан Засгийн газарт танилцуулахаар ажиллаж буй аж.
Удаах чухал зорилт нь нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгож, зорчилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд цахилгаан автобус, дүүжин тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, парк шинэчлэлт хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.
| Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |