Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахын тулд зургаан чиглэл, 24 зорилт, 140 арга хэмжээг төлөвлөөд байгааг танилцууллаа. Орон нутагт таатай амьдрах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлд 14 зорилт, 90 арга хэмжээ байгаа бол Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг байгуулах чиглэлээр 10 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа 3000 гаруй иргэн, 300 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнэлүүлсэн гэдгийг тодотгож байлаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг дангаар нь шийдэх боломжгүйн дээр төвлөрөл сааруулах бодлого явуулж байж үр дүнд хүрнэ гэсэн гаргалгааны дагуу энэхүү төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Зөвхөн 2020 онд л гэхэд нийслэл 41 мянган иргэнээр бүл нэмсэн байна. Сүүлийн долоон жилийн дунджаар 31 мянган иргэн Улаанбаатарт шилжин ирсэн бөгөөд энэ нь Ховд аймгийн төвийн хүн амын тоотой дүйж байгаа юм. Иргэд нийслэлд шилжин ирж буй шалтгаан, зорилго, зорилтыг судлахад хөдөөд ажлын байргүйн дээр дээд боловсрол эзэмшихээр ирдэг бөгөөд 18-24 насныхан 64 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанчлан энэ байдлаар үргэлжилбэл 2040 онд Монгол Улсын хүн ам 4.6 саяд хүрч, тэдгээрийн 56 хувь нь Улаанбаатарт амьдарч байх юм. Чухам тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг үндэсний хэмжээнд тавьж, анхаарал хандуулж байгаа юм.
Төвлөрөл сааруулахын хамгийн эхний үндэс нь сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, улсын бүсчилсэн болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Замын-Үүдийг хотын статустай болгох гэхчлэн өргөн хүрээний зорилт ч багтжээ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих аваас заавал Улаанбаатарт ирж амьдрах шаардлагагүй болно гэж судалгаанд оролцогчдын 81 хувь хариулжээ. Түүнчлэн орон нутагт бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, бизнес эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим их, дээд сургуулийн салбарыг орон нутагт байгуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэн сургах зорилтыг багтаажээ.
Төвлөрөл сааруулах дараагийн томоохон зорилт нь Улаанбаатар хотын дагуул хот байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Их, Бага тойрууд хамгийн их нягтаршилтай бүс оршдог аж. Тиймээс Их, Бага тойрууд барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаагийн дээр зургаан хувийн зээлийг ч нягтаршилтай бүсэд байршиж буй байруудад олгохгүй байх зэрэг бодлогыг баримтлах саналыг боловсруулсан байна. Дагуул хот нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байх бөгөөд тэнд үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
| Дагуул хотуудыг нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөжээ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |