НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц эхэлж байна.
“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх таван жилийн төлөвлөгөөний зорилго, тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, үйл ажиллагааг уялдаатай, бодитой, зөв төлөвлөх зорилгоор ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас хамтран зохион байгуулж буй “Алсын хараа, тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” энэ сарын 2-нд эхэллээ.
Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, үг хэлсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ үндэсний хэрэгцээ шаардлага, манлайлал, хамтын хариуцлага, ил тод байдал, үр дүн, өгөөж, идэвх санаачилга, хэнийг ч үл орхигдуулах, хамтын чармайлт зэрэг зарчмыг баримтлан, хүний хөгжил, амьдралын чанар, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг оновчтой уялдаатай тусгахын чухлыг онцолжээ.
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Т.Мишра “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болохыг тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааны хүрээ нь Засгийн газар, түншүүдтэй тусламжаас илүүтэй хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцолсон байна. Хөрөнгө, санхүүжилтийг илүү үнэ цэнтэй болгож, үр дүн нь хүмүүст, нийгэмд бодитоор хүрч байхад чиглэсэн НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж байгаагаараа НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь онцлогтой болжээ. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, НҮБ, түүний системийн байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн түншүүд оролцож буй хэлэлцүүлэг энэ сарын 3-4-нд үргэлжилнэ.
Эх сурвалж: ГХЯ
| НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх баримт бичиг боловсруулах ажил эхэллээ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |