Малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодрууллаа.
-Он гарснаар улсын хэмжээнд хэчнээн малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн бэ?
-Энэ онд олон улсын худалдааны хорио цээрт, мал амьтны гоц халдварт хил дамжин халдварладаг шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, Үхрийн арьст товруутах гэсэн дөрвөн өвчин гарсан. Үхрийн арьс товруутах гэх өвчин нь энэ жил манай улсад шинээр оношлогдсон. Энэ өвчин нь үхрийн арьсан дээр товруу гарч илэрдэг бөгөөд халдварлал өндөртэй. Одоогоор гурван аймгийн 19 сумын 60 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үлдсэн гурван өвчний хувьд өмнө нь гарч байсан. Бог малын мялзан гэхэд зөвхөн хонь, ямаа өвчилдөг бөгөөд дөрвөн аймагт гарсан. Хонины цэцэг өвчний тухайд гурван аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ хоёр малын гоц халдварт өвчин одоогоор зогсож, үхрийн арьст товруутах, шүлхий хоёр идэвхитэй байна.
-Хамгийн их бүртгэгдэж байгаа нь аль өвчин байна вэ?
-Шүлхий хамгийн их бүртгэгдэж байна. Өмнө жил шүлхий өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэн бол энэ онд нийт 13 аймгийн 73 суманд 118 голомт батлагдаад буй. Үүнээс хорио цээртэй байгаа нь 34 голомт байна. Хамгийн сүүлд Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт их бүртгэгдсэн. Тухайлбал, Говь-Алтай аймагт таван суманд шүлхий өвчний таван голомт гарсан бол Баянхонгор аймгийн найман суманд 16 голомт байна. Харин Архангай аймгйин нэг суманд хоёрс голомт бүртгэгдсэн.
-Өдөрт хэчнээн дуудлага бүртгэгдэж байна вэ?
-Одоогоор харьцангуй буурсан байна. Наймдугаар сард хамгийн их буюу 66 тохиолдол бүртгэгдэж байсан байна. Одоо харин өдөрт 1-2 дуудлагатай байна.
-Вакцины нөөц хэр байгаа бол?
-Одоогоор вакцины улсын нөөц маш бага хэмжээтэй буюу 100 гаруй мянган нөөц бий. Тэгээд ОХУ-тай нэмэлт вакцины худалдан авалт хийхээр Засгийн газрын тогтоол гаргаад гэрээ байгуулан ажиллаж байна.
-Та бүхний зүгээс малын гоц халдварт өвчин бүртгэгдэж байгаа аймаг, суманд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Аймаг, сумын хэмжээнд нь шат шатны арга хэмжээ авч ажиллаж байна. тухайлбал, өвчин гарсан хэсэгт нь хорио цээр болон дархлаажуулалтын арга хэмжээ хэрэгжүүлж байна.
-Аймаг, суманд хувиарлагдсан эмч, ажилчдын хүрэлцээ хэр байна вэ?
-Суманд гэхэд малын тоо болон малчин өрхийн тоо олон. Мал эмнэлгийн тасаг гэвэл суманд нэг л тасаг байна. Нэгжийн хувьд гурваас дөрөв л бий. Энэ нь мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нэмээд хүнийг хүрэлцээ хангалттай байж чадахгүй байгаа юм.
-Энэ жилийн малын гоц халдварт өвчний бүртгэгдсэн тоо өмнөх жилтэй харьцуулахад өссөн үү?
-Мэдээж өссөн. Тухайлбал, шүлхий өвчин гэхэд нэмэгдсэн байна. Тэр дундаа төвийн бүсийн аймгууд, Баянхонгор, Өвөрхангай, Говь-алтайн нутгаар долоо, найм, есдүгээр сард отор нүүдэл их хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор өвчний тархалт идэвхжил өндөр байна.
-Ер нь ихэвчлэн ямар тохиолдолд ихэсдэг вэ?
-Малын шилжилт хөдөлгөөн хийж отор нүүдэл хийснээс үүдэн малын гоц халдварт өвчин ихэсдэг. Энэ нь цаг агаарын нөхцөл байдалтай мөн уялдаатай. Тухайн аймаг, суманд өвөлжилт, хаваржилт, зуншлага тааруу болохоор малчид отор нүүдэл хийдэг. Тэгээд буцаж нүүхдээ өвчний эрсдэлийг дагуулж ирэх нөхцөл их байна. Уг нь ийм нөхцөлд тухайн газрынхаа мал эмнэлгээс нүүх чиглэл авч нүүдэл хийх ёстой.
| Х.БОДЬСАЙХАН: Энэ жил шүлхий өвчний 118 голомт бүртгэгдсэн |
|
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |