Маргааш Ерөнхийлөгчийн сонгууль болох тул Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор дараах дөрвөн шийдвэрийг гаргаад байна.
Нэг. Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт иргэдээ оруулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Иргэд насны ангиллаас хамааран үзлэгт орно. Мөн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг мэдээллийг цахим системд оруулах шийдвэр гарсан. Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт гаднын шалтгаан бий. 2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. Тэдний 73 хувийг хожуу үедээ буюу хоёр болон гуравдугаар шатандаа орсон байжээ. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна.
Хоёр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг ААН-үүд хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол торгуул төлдөг. Цаашид төлбөр аваад өнгөрөх биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг төрийн байгууллагууд биелүүлэх үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд өөрийн ажлын албандаа Ч.Ундрахбаярыг Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах болжээ. Тэрбээр “Түгээмэл хөгжил” төвд ажилладаг. Мөн хувийн хэвшлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг уриаллаа.
Гурав. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Ерөнхий сайд хотын даргатай хамт нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Энэ дагуу дараах чиглэлийг өглөө. Түгжрэлийг бууруулах, нүхэн гарц хийх төсөлтэй танилцаад 2022 оны улсын төсвөөс санхүүжилт гаргах болжээ. Мөн Гандан орчмыг тохижуулах зардлыг ирэх оны улсын төсвөөс гаргана.
Дөрөв. 8768 иргэнд ажлын байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй зээл олгожээ. Нийт 668 мянган ажлын байрыг энэ зээлийн дагуу хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээлийг 16 мянган иргэн, ААН-д өгчээ. Хэрэв шаардлагатай бол энэ зээлийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Ингэснээр нийт гурван их наяд төгрөгийг энэ зээлд зарцуулна" гэлээ.
| Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |