Залуу дуучин Г.Даваадалай энэ сарын 24-нд UB паласын концертын танхимд "Даваадалай 2023" тоглолтоо хийхээр товложээ. Тэрбээр өнгөрсөн жил "Өөдрөг байгаарай" анхны бие даасан тоглолтоо хийсэн юм. "Мартагдашгүй хайр", "Намирын гол", "Өөдрөг байгаарай", "Бөртөжин", "Дэмтэй амьдрал", "Янзган нүдтэй бүсгүй" зэрэг хуучны болон шинэ олон сайхан дууг дуулсан юм.
Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Нийтийн дууны салбар бол бидний хүүхэд байхын сонсож ирсэн, хэдийн танил болсон зүйл. Яагаад энэ салбарт орох болсон гэхээр байна вэ гэхээр нас харгалзахгүйгээр олон хүнд өөрийн дуулсан дуугаараа уярал, ухаарал, хайр гээд уран бүтээлээрээ дамжуулж болох зүйлийг өгөхийн хүссэн. Тэр ч утгаараа өөрийн гэсэн өнгө, аясыг уран бүтээлүүддээ шингээж, баригдмал байхаас татгалзахыг хичээдэг.
Залуу хүний хувьд уран бүтээлээ хийж, сонсогчдодоо бэлэн болгохын тулд нөр их сэтгэл, хүч хөдөлмөр гарган ажилладаг.
Ихэнх хүн гэнэтхэн гарч ирсэн залуу дуучин гэж хардаг. Гэтэл бага байхын дуулах дуртай, урлагийн тэмцээн уралдаанд алгасахгүй ордог хүүхэд байсан. Уран бүтээлээ хийгээд удаагүй ч өмнө нь дуулж байсан туршлагатай. Нөгөө талаар залуу хүн байж нийтийн дуунд яагаад орсон юм бол гэдэг. Миний хувьд нийтийн дууны ерөнхий төрөл жанр, урсгалыг алдагдуулахгүйгээр, залуу уран бүтээлчийн хувьд дуу, клипээ өөрөөр хийхийг зорьдог. Нийтийн дуу гэхээр уул, талд дээл өмсөөд дуулдаг биш. Арай өөр өнгө төрхийг гаргахыг зорьдог” гэсэн юм.

| Залуу дуучин Г.Даваадалайн "Даваадалай 2023" тоглолт энэ сарын 24-нд болно |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |