“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр сүүлийн жилд ээжийн үүргээ биелүүлээд хэсэг уран бүтээлээсээ завсарласан байсан бол Х-ТҮЦ продакшны ээлжит бүтээл “Зохиолгүй амьдрал” жүжигт оролцсоноор эргэн тайзнаа гарсан юм.
Дуулна, бүжиглэнэ, уран уншина гээд жүжигчин мэргэжлээсээ гадна урлагийн олон талын авьяас бүрдсэн урлагийн цогтой, золбоолог, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол тэр. Энэ ч төрх байдлаараа тайзнаа гарч, үзэгчдийг өөрийнхөөрөө дагуулж, “Гэрэлцэцэг ёстой авьяастай, гэрэлтсэн нүдтэй бүсгүй шүү” гэх яриаг ч гаргана. Гал шиг дүрэлзсэн олон ч үзүүлбэр бий. Түүнээс хамгийн тод нь
“Хаанаас ч харсан хархан нүдтэй
Хэнээс ч асуусан хөөрхөн Ромео
Эрхэлж байгаа нь, инээж байгаа нь үнэхээр сайхан...” гээд Ромео, Жульеттагийн дүрээр хошин урлагийн тайзнаа гарч, энэтхэг аян дээр бүжиглэж байсан нь.
Тэрбээр мөн “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “247 градус”, "Аз жаргал", "Соёлын довтолгоо" зэрэг дэлгэцийн бүтээлд ч тоглосон. Анхлан “Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” дууны клипэнд тоглож үзэгчдийн танил болж байсан тэрбээр өдгөө бол хошин урлагийн урдаа барьдаг цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр дэлгэцэд цөөн дүрд тоглосон байдгийн учраас хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд урлагт хөл тавиад 10 гаруй жил болсон байна. Энэ хугацаанд киноны олон санал орж, ирж байсан. Гэхдээ би дүрийн хувьд нарийн шинжихээс гадна цаг заваа хардаг. Миний үндсэн ажил бол хошин урлаг” гэсэн байдаг. Ингэж л тэр хошин урлагтаа үнэнч байж, эцсээ хүртэл тайзан дээр хүмүүсийг инээлгэх ажилдаа тууштай байхаар шийджээ.
| "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн төрсөн өдөр тохиож байна |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |