Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн шилдэг 16 улсын өсвөрийн сагсчид чуулж, ирэх онд Турк Улсад болох “U17” ангиллын ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Сагсан бөмбөгийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-ээс эхлэн ирэх есдүгээр сарын 7-ны өдрийг дуустал “М Банк” арена болон “Буянт Ухаа” спортын ордонд зэрэг явагдах ба Монгол Улсын шигшээ багийн хөвгүүд анх удаа тивийн аваргад хүч сорих юм.
Манай шигшээ баг “C” хэсэгт урд хөрш БНХАУ болон Өмнөд Солонгос, Малайзын багуудтай учраа таарсан бөгөөд Ц.Азбаяраар ахлуулсан дасгалжуулагчдын баг одоогоор өргөтгөсөн бүрэлдэхүүндээ нийт 16 тоглогчийг дуудаж, үүнээс 12 нь үндсэн багт тоглоно гэдгийг холбооны зүгээс мэдэгдсэн.
Хятадын баг энэхүү тэмцээнд зургаан удаа оролцохдоо гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа бүх улсыг тэргүүлдэг байна. Харин Өмнөд Солонгос нэг алт, хоёр мөнгөн медалиас гадна нэг ч тэмцээн алгасаагүй хүчирхэг багуудын нэг. Мөн Малайзын шигшээ зургаан удаа оролцож байсан туршлагатай ба 2013 онд IX байрт бичигдсэн нь тэдний хамгийн сайн үзүүлэлт ажээ. Азийн аваргын хагас шигшээд шалгарсан дөрвөн баг 2026 онд Турк Улсын нийслэл Истанбул хотод зохиогдох “U17” ангиллын ДАШТ-д оролцох эрхтэй болно.
| Манай улсад сагсан бөмбөгийн “ФИБА”-гийн “U16” насны Азийн аварга болно |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |