Барга угсаатны уламжлалт соёл, урлаг, ёс заншил, ахуй зан үйлийг олон түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Баргажин-2025” олон улсын наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцсэнээс гадна “Барга судлалын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөмөр оролцож мэдээлэл өглөө.
"Баргажин-2025" наадмыг наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Зуунмод суманд зохион байгуулах бөгөөд наадмын хүрээнд үндсэн брэндбүүк гаргах, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хааны Үндэсний музей”, Төв аймгийн музей хамтран “Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны түүх соёл” эрдэм шинжилгээний хурал, барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий, Булган, Завхан аймаг болон Улаанбаатар хотод баргууд олноор оршин суудаг ба манай аймгийн хувьд Баян, Баянцагаан, Сэргэлэн , Зуунмод суманд барга угсаатан харьцангуй олон тоотой оршин сууж байна. Баргажин наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулж байсан. Харин удаах наадмыг 2011 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд, гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот, 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хот, 2022 онд Хөлөнбуйр суманд зохион байгуулж байжээ. Тус наадам гурван жилд нэг удаа болдог.
| “БАРГАЖИН-2025” олон улсын наадам ирэх амралтын өдрүүдэд болно |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |