Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жилээс жил бүр "Холбооны цом"-ын тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Үүнд эмэгтэй “Үндэсний дээд лиг”-ийн зургаан баг, “М Хөгжлийн лиг”-ийн найман баг, “Оюутны лиг”-ийн хоёр баг, нийт 16 баг өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн тэмцээнд “Үндэсний дээд лиг”-ийн баг, “М Хөгжлийн лиг”-ийн 16 баг, “Оюутны лиг”-ийн зургаан баг, нийт 32 баг өрсөлдөх юм.
Тэмцээн шууд хасагдах шат (direct elimination) буюу нугалааны зарчмаар явагдана. Эрэмбийг тогтоохдоо “Үндэсний дээд лиг”, “М Хөгжлийн лиг”, “Оюутны лиг”-ийн амжилтын хүснэгтийг үндэслэнэ. Тоглолтуудыг бусад лигийн тоглолтуудтай давхцуулахгүй ба Пүрэв гараг бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Холбооны цомын аваргууд тодрох финалын тоглолт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “М банк Арена”-д болно. Тэмцээнд зөвхөн Монгол тоглогчид, Монгол дасгалжуулагчид оролцон, Монгол шүүгчид шүүн явуулна.
Энэ дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлж тоглогчдын ур чадварыг өсгөх, Монгол дасгалжуулагчдын гадаад мэргэжилтнүүдээс суралцсан мэдлэгээ хэрэгжүүлэх зэрэг боломжуудыг олгож байгаа юм. Шагналын сангийн хувьд эмэгтэй, эрэгтэй ангилал тус бүр 200 сая төгрөг байна.
| Сагсан бөмбөгийн "Холбооны цом"-ын тэмцээнийг зохион явуулахаар болов |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |