Энэ өдөр иогийн спортын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт “ABI YOGA”-ийн багш, уран нугараач, МУСТА, Э.Азбилэгт мэндэлжээ. Тэрбээр есөн настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэсэн байдаг. Циркийн Б.Отгонцэцэг багшийн шавь болоод нугаралтын төрлөөр хичээллэж эхэлжээ. Э.Азбилэг багийн найзуудын хамт дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнд орж мөнгө, хүрэл цомуудыг хүртэж байв. Э.Азбилэгийн уран нугаралтыг багийн охидын тэр амжилтыг 2013 онд үнэлж МУСТА цолоор шагнаж байлаа.
Харин Э.Азбилэг иогийн спортоор хоёрхон жил хичээллээд иогийн ДАШТ-д тавдугаар байрт шалгарч байсан билээ. Тэрбээр уран нугаралтын хажуугаар олон төрлийн фитнест явж үзжээ. Фитнесийн багш нар түүнийг “Чи фитнесийн тэмцээнд орох уу. Тэмцээнд орвол амжилт гаргах, ирээдүй харагдаж байна” гэсэн санал тавьдаг байсан гэдэг. Харин Э.Азбилэг “Фитнес миний явах ёстой төрөл, зүйл биш юм байна гэдгийг мэдэрсэн” гэнэ билээ. Түүнд “Нарны цирк”-ийн нугараач ”Чи иогийг сонирхож үзээрэй” гэсэн саналыг тавьжээ. Тэр саналын дагуу “Намастэ” иогийн төвд орж, иогийн багшийн сургалтад сууж төгссөн гэсэн. Түүнээс хойш иогт маш ихээр татагдаж эхэлжээ.
| ЭНЭ ӨДӨР УРАН НУГАРААЧ, ИОГИЙН БАГШ Э.АЗБИЛЭГ МЭНДЭЛЖЭЭ |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |