Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр 1965 оны энэ өдөр Ховд аймгийн Чандмань суманд мэндэлжээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн 48 кг-ын жингийн шилдэг тамирчдын нэг байлаа. Чөлөөт бөхийн дэлхийн аварга МУГТ П.Орхон, МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ Мандахнар, МУГТ Б.Одончимэг, ОУХМ Э.Даваанасан, ОУХМ Г.Ариунжаргал, ОУХМ Г.Отгонжаргал, ОУХМ Б.Мөнхнар, ОУХМ Б.Отгонтуяа, ОУХМ Ч.Отгонтуяа, ОУХМ Ц.Цогбадрах, ОУХМ Т.Энхжин нарын амжилт "Алдар" болон “Аваргууд” академийн ах, дүү гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр хоёрын хичээл чармайлт,хөдөлмөр зүтгэлтэй холбоотой билээ.
МУГД Ц.Хосбаяр дасгалжуулагчийн ур чадвар хэдийнэ Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, тамирчдынх нь амжилт, дэлхийн хэмжээнд хүрч, Монголын чөлөөт бөхийн өнгийг нь тодорхойлж яваа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дэлхийн аварга болон дэлхийн медальтан төрүүлэн гаргана гэдэг нөр их хөдөлмөр, зүтгэл билээ. Гавьяат дасаглжуулагч Ц.Хосбаяр багшийн олон шавь түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа.
Цэрэнбаатарын дөрвөн хүүгийн том нь болох МУГД Ц.Хосбар гурван дүүгийн хамт 1990-ээд оны үед Монголын чөлөөт бөхийн хөнгөн жинг нуруундаа үүрч, тив дэлхийд улс эх орныхоо нэр нүүрийг тахалж явсан билээ. Тэдгээрээс хамгийн онцлууштай, бахархууштай нь яах аргагүй 1992 оны Барселоны олимп. Тус олимпод Ц.Хосбаяр 48 кг-д, Ц.Цогтбаяр 57 кг-д, Ц.Энхбаяр 52 кг-д хамтдаа зодоглосон ховорхон амжилтын эзэд болсон. Нэг спортын төрөлд ах дүү гурав хамтдаа оролцсон нь Монголын чөлөөт бөхийн спортод шинэ түүх бичиж, өдгөө ч бахархал болон дуурсагдаж байгаа билээ.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР МЭНДЭЛЖЭЭ |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |