Энэ жилийн үндэсний их баяр наадмаар хиймэл зүлэгнээс болж олон бөх халтирч, олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл нь талаар болж, наадамчин олон ч үүнд сэтгэл дундуур байгаа харагдсан. Тэр дундаа наадамчин олныг өндөлзүүлэн барилдаж, хэдий наадам дууссан ч өнөө хэр “Бие нь яаж байгаа бол” гэж монголчуудын сэтгэлийг чилээж байгаа хүн бол Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан юм. Тэрбээр тавын даваанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан М.Буяндэлгэрийг амлан авч барилдсан. Улмаар барилдааны төгсгөлд Б.Пүрэвсайхан заан давсан ч, зүлгэн дээр халтирч, бэртэл авсан тул өрсөлдөгч бөхдөө “Сайн барилдаарай, ахын дүү” хэмээн элэг бүсээ тайлан, тахимаа өгсөн юм. Гэвч Хөлийн цэц Б.Пүрэвсайхан заанд давааг өгсөн билээ.
Гэмтлээсээ улбаатайгаар үргэлжлүүлэн барилдах боломжгүйгээ мэдээд тэрбээр “Говь нутгаас нэг ч гэсэн улсын цолтон төрөг гэж бодоод би тахимаа өгсөн. Нэг сайхан залуу цол авсан бол сайхан байлаа” хэмээн монгол бөхийн жудаг, эр хүний ноён нурууг илтгэн харуулсан. Энэ бол наадмаар монголчуудын битүүхэн хүсэн хүлээдэг, харуулддаг бөхийн жудаг. Ийм л жудаг төгөлдөр бөхчүүдийг ард түмэн түрүүлэхгүй байсан ч хайрлан хүндэлж, дурсан ярих дуртай билээ.
Улсын заан Б.Пүрэвсайхан 20 насандаа аймгийн заан, 21 насандаа аймгийн арслан, 23 настайдаа улсын начин, 25 насандаа улсын харцага, 27 насандаа улсын заан цолонд хүрч, 31 насандаа мөн долоо давж, заан цолоо баталсан. Энэ жилийн наадамд тэрбээр халтирч бэртээгүй бол аварга болох магадлалтай бөхчүүдийн таамагт дээгүүр эрэмбэлэгдэж байсан болохоор бөхөд дуртай түмэн түүний өмнөөс халаглаж, харууссан.

Тэрбээр 18 настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байдаг. Ийн хоёр жилийн дараа буюу 20 насандаа 2009 оны наадмаар аймгийнхаа Эрдэнэбүрэн суманд түрүүлж, сумын заан болсон. Ердөө нөгөөдөр нь Чандмань сумынхаа наадамд дахин түрүүлж, шинэ цолоо баталсан. Түүнчлэн хэдхэн хоногийн зайтай аймгийн наадамд дахин зодоглож, аймгийн заан цол хүртсэн. Дараа жил нь аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Түүний авга ах Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Чогсомын Батзориг.
Б.Пүрэвсайханы бөх болсон түүх, амжилт нь авга ахтай нь салшгүй холбоотой. Тэрбээр 2007 оны хавар арваннэгдүгээр анги төгсөх жилээ Ховд аймгийнхаа “Ховд” их сургуульд нягтлан бодогч мэргэжил эзэмшихээр шалгалт өгчээ. Тэр зун Ховдод даншиг наадам болоход Ч.Батзориг ах нь ирж “Ерөөсөө чамайг хот руу авч яваад бөх болгоно” гэснээр бөх болсон түүхтэй. Ийн намар нь “Аварга” дээд сургуульд Үндэсний бөхийн багш, дасгалжуулагчийн ангид улсын начин Б.Адьяахүү багшид шавь оржээ. Энэ тухайгаа тэрбээр “Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний ард заан ах минь байна. Ахдаа маш их баярлаж явдаг. Би 18-тайдаа хотод орж ирсэн. Ч.Батзориг ахындаа таван жил амьдарсан. Байнга л хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байгаа. Миний амжилт бол Ч.Батзориг ахтай салшгүй холбоотой” хэмээн дурссан байдаг. Харин улсын начин болсон тухайгаа “Батзориг ах намайг гурав дээр авч, даваа хөнгөлж өгсөн. Дөрвийн даваанд гарди Ж.Бат-Эрдэнэтэй оноолт таарсан. Би давсан. Тэгээд тавын даваанд Булганы Д.Баасандорж зааныг давж, улсын начин цол хүртсэн дээ” хэмээн ярьсан.
Б.Пүрэвсайхан заан тэгш жилүүдэд амжилттай барилддаг тул бөхийн хорхойтнууд энэ жил өндөр хүлээлттэй байсан юм. Түүнийг халтирч, өвчиндөө тэсгэл алдан нулимс дуслуулахад бөхөд хайртай түмэн түүнтэй хамт уйлж, бас харуусаж, халаглаж байлаа. Энэ жилийн наадмын түрүү биш ч шилдэг бөхийн нэг нь тэр байлаа. Үндэсний бөх нэг талаараа спортын төрөл ч гэлээ, нөгөө талаараа эр хүний жудаг, ах захаа хүндлэх ёс, эр бярыг харуулсан үндэсний өв соёл, уламжлал билээ. Хэдий Б.Пүрэвсайхан заан спортын хувьд ялагдаж, бэртсэн ч монгол эр хүн, монгол бөхийн уужуу ухааныг харуулсан “ялагч” нь байлаа. Тэрбээр хос хоёр алтай, холбоо гурван нуур, эгшиглэнт хөөмийн аялгуугаар өлгийдүүлсэн, ид хав нь жагссан эрэмгий бөхчүүдийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Ирэх жил түүний төрөлх сумын 100 жилийн ой тохионо. Гэмтэл бэртлээ түргэн эдгээж, зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч, сүлд хийморь, цог золбоо, сүр хүч, ид хаваа гайхуулж, түмэн олноо цэнгүүлсэн, уран мэхийг уралдуулсан олон барилдаан үзүүлж, нутгийн зон олон, бөхөд хайртай түмэндээ аварга болон цолоо дуудуулахыг ерөөе. Хурдан эдгээрэй, Б.Пүрэвсайхан заан аа.
| ХУРДАН ЭДГЭЭРЭЙ, Б.ПҮРЭВСАЙХАН ЗААН АА |
|
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |