Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ “Парис 2024” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдана. Тэрбээр Киргизстан Улсын Бишкек хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох “Бишкек 2024” тэмцээнд Йорданы Эрзо Эсаков, Хятадын Лин Зушен нарыг ялж, Парисыг зорих эрхээ авсан.

ОУХМ Б.Бат-Эрдэнэ 1999 оны долдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 2013 оноос хойш Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуульд ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Б.Бат-Эрдэнэ 2015 оны өсвөр үеийн УАШТ-ий алтан медаль хүртэж амжилтын гараа нь эхэлсэн юм. Улмаар Монголын хүүхдийн спортын V наадмаас алт, “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, “Асашёорюү Кап” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс мөнгө, 2016 оны өсвөр үеийн УАШТ-ээс алт, “Асашёорюү Кап” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.
.jpg)
Тэрбээр 2018 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл, 2018 оны залуучуудын УАШТ-ээс алт, “Journeymen Cliff Keen” Нью-Йоркийн олон улсын тэмцээнээс алт, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. 2019 онд Якутын анхны олимпын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Б.Бат-Эрдэнэ Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-аар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Кемеровогийн Дмитрий Купринд 5:3-аар ялагдаж байв.

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болсон. Тус ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирч байлаа. Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий эхний даваанд гоц мөргөж, наймны нэгт үлдэх шигшээ барилдаанд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр , шөвгийн наймд залуучуудын Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан. Харин хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист 12:1-ээр ялагдсан юм. Улмаар ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр ялж байлаа.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫГ ЗОРИХ Б.БАТ-ЭРДЭНЭ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |