Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур Улсад боллоо. Тус тэмцээнээс Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг анх удаа хос хүрэл медаль хүртэж, бахархам амжилт үзүүллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 20 улсын шигшээ багууд өрсөлдсөн юм. Ингээд түүхэн амжилт үзүүлсэн Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн гишүүдийг танилцуулж байна.
1 М.Цэрэнлхам
5 Б.Ариунцэцэг
9 Ө.Индра
13 О.Хулан
 • Instagram photos and videos.png)
“Тэрбээр 1999 оны долдугаар сарын 27-нд төрсөн. "Токио-2020" олимпын наадмын тугчаар сонгогдож байсан тэрбээр тухайн жилдээ багийнхаа хамгийн залуу тамирчин байжээ. 180 см өндөртэй бөгөөд МУИС-ийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн. Тэрбээр сагсан бөмбөгийн “Ulaanbaatar Amazons” багийн тамирчин. О.Хулан Монгол Улсын шигээ багийн тамирчин О.Энхбаатарын дүү юм.
Түүний инстаграм хаяг: _khulan
 • Instagram photos and videos.png)
М.Цэрэнлхам 1996 оны гуравдугаар сарын 14-нд Баянхонгор аймагт мэндэлжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн түүний оролцсон анхны сагсан бөмбөгийн тэмцээн байжээ. Оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байсан. Тэрбээр гандболын улсын шигшээ багийн тамирчин байжээ. Тэрбээр “Ulaanbaatar Amazons” багийн ахлагч билээ.
Түүний инстаграм хаяг: lhamka0313
 • Instagram photos and videos.png)
“Хасын Хүлэгүүд” багийн тамирчин Ө.Индра 2001 онд Улаанбаатар хотод төрсөн. Тавдугаар ангиасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. “Этүгэн” их сургуульд банк санхүүгээр сурсан. 168 см өндөртэй хувийн номер 9. Индра нь сагсан бөмбөгийн нийслэлийн аварга болж тухайн тэмцээнийхээ үнэ цэнтэй тоглогч “MVP”-ээр шалгарч, Орос явах эрхээр шагнуулж байсан. Өсвөрийн улсын аваргын дэд байрны эзэн, үнэ цэнтэй тоглогч. 2018, 2019 оны Оюутны лигийн аварга, улирлын MVP, финалын MVP, 2020 оны оюутны лигийн дэд байрын эзэн, 2021, 2022 оны оюутны лигийн мөнгөн медальт тамирчин. Оюутны лигийн үеэр 34 минутад 92 оноо авсан гайхалтай амжилтын эзэн.
Түүний инстаграм хаяг: indr9_11_
 • Instagram photos and videos.png)
"FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг эмэгтэй гарааны бүрэлдэхүүнд багтсан Б.Ариунцэцэг. Тэрбээр “Ulaanbaatar Amazons” багийн тамирчин бөгөөд 2001 оны нэгдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйчээр төгссөн. “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн тугчаар сонгогдсон. ОУХМ Б.Ариунцэцэг “FISU 3x3” 2022 оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “FIBA 3x3” 2018 залуучуудын ДАШТ-ий тавдугаар байр, “FIBA 3x3” national league 2019 тэмцээний Ази Африк бүсийн аварга юм.
Түүний инстаграм хаяг: ariukaa_____5
| МОНГОЛ УЛСЫН 3X3 ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ШИГЭЭ БАГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |