Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалийн гран при тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 90 орны эрэгтэй 344, эмэгтэй 280, нийт 624 тамирчин барилдана. Манай улсаас 52, 57, +78, +100 кг-аас бусад жинд бөхчүүд барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 54 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна. Э. Ариунболд “В” хэсгийг толгойлон барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц, мөргөн ялалт авсан. Энэ жингд Э.Сумъяабазар нэгдүгээр тойргийн барилдаанд Марокогийн Younes Saddiki-тай таарсан.
Ё.Басхүү 66 кг-ын “А” хэсгийг толгойлон барилдах юм. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлж ялалт авсан байгаа. Б.Эрхэмбаяр “С” хэсгийг толгойлсон. Мөн нэгдүгээр тойрогт хийлж, ялалт авсан. Энэ жинд 51 бөх барилдана.
Б.Эрдэнэбаяр 73 кг-ын “D” хэсгийн нэгдгээр тойрогт Казахстаны Darkhan Koibagar-тай барилдана. Г.Болор-Очир 81 кг-ын нэгдүгээр тойрогт Францын Bartiste Pierre-тэй таарсан. Г.Алтанбагана 90 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Туркменистаны Mamedaly Acnyldyyev-тэй барилдана. Б.Гончигсүрэн -100 кг-ын “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Бениний Yovo Dossov-тай таарсан.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн “С” хэсгийг Г.Наранцэцэг толгойлон барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт аваад байгаа. Хоёрдугаар тойрогт Израилийн Tamar Malca-тай таарлаа. Харин Б.Баасанхүү “D” хэсгийг толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Италийн Asia Avanzato, Туркийн Sila Ersin нарын хэн ялсантай барилдана.
Б.Ганхайч 63 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт АНУ-ын Hannah Martin-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Алжирын Amina Belkadi-тай барилдана. Б.Ням-Эрдэнэ 70 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Шведийн Ida Eriksson-тай барилдана. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт С.Лхагвадулам, Узбекистаны Gulnoza Matniyazova-тай таарсан. О.Хүслэн -78 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Chloe Buttigieg-тэй барилдана.
| Португалийн гран при тэмцээн эхэллээ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |