Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ үргэлжилж байна. Тус УАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Төгс-Эрдэнэ доод жингээс орж ирээд түрүүллээ. Ингэхдээ залуучуудын улсын рекордыг огцом, түлхэлттэй, нийлбэр дүнгээр шинэчлэн тогтоосон байна. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн Азийн аварга О.Төгс-Эрдэнийн хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр өмнө нь 2019, 2022, 2023 онд улсын аварга болж байв.
Энэ жингийн мөнгөн медалийн эзэн Өвөрхангай аймгийн тамирчин, өсвөрийн Азийн аваргын мөнгөн медальт Л.Болортуяа хүртэв. Тэрбээр нийлбэрээр 188 кг-ыг өргөсөн амжилтаар ОУХМ цолны болзол хангасан байна. Залуучуудын Азийн аварга Г.Отгонтуяа хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн 96 кг-д есөн тамирчин өрсөлдсөнөөс доод жингийн манлай тамирчин Д.Доржнамжим итгэлтэй түрүүлэв. Тэрбээр 2021, 2022 оны УАШТ-ий 89 кг-д түрүүлж, 2023 онд МБАТС-ын 96 кг-д мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн өнгөрсөн жил Азийн аваргад нийлбэрээр 280 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзол хангаж байв.
Эмэгтэй 81 кг-ын дүн:
1.О.Төгс-Эрдэнэ (Самбуу сан) 209 кг (92+117 кг)
2.Л.Болортуяа (Өвөрхангай) 188 кг (82+106 кг)
3.Г.Отгонтуяа (Алдар) 175 кг (82+93 кг)
Эрэгтэй 96 кг-ын дүн:
1.Д.Доржнамжим (Ган спорт клуб) 257 кг (115+142 кг)
2.Б.Цэнд-Аюуш (Самбуу сан) 251 кг (113+138 кг)
3.Л.Гансүх (БГД, Ээрмэл клуб) 249 кг (112+137 кг)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| О.Төгс-Эрдэнэ залуучуудын улсын дээд амжилтыг шинэчлэв |
|
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |