Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Буриадын Эрхүү хотын Олимпын залгамж тамирчин бэлтгэдэг спортын коллежийн захирал, “Байкал-Арена” спорт цогцолборын захирал Резик Илья Юрьевич болон Буриадын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Наталья Николаевна Соломинская, Буриадын баруун Сибирийн их сургуулийн “Биеийн тамир, спорт” танхмийн дэд профессор Любарская Эльвира Викторовна нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс, ОХУ-ын Спортын салбар 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж хоёр орны спортын салбарын ажлууд хоёр талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй, тасралтгүй явагдаж байгааг дурдаж, 2024 онд спортын салбарт хамтран зохион байгуулах арга хэмжээг өргөжүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа цохон тэмдэглэв.
Тухайлбал, манай улсад энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буй ОХУ-ын КХЛ хоккейн дэд лигийн тоглолтын зохион байгуулалтын талаар ярилцлаа. Оросын талаас оролцогч нар Буриадын Эрхүү хотод цаашид зохион байгуулах хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанд Монголын өсвөрийн тамирчдыг оролцуулах, эрдэм шинжилгээний хуралд спортын салбарын эрдэмтдийг урьж спорт анагаах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээ хийх асуудлаар тодорхой ярилцлаа.
Спорт, олныг хамруулсан биеийн тамирын арга хэмжээ, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, багш, дасгалжуулагч, арга зүйч нарын богино хугацааны ба мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний хамтарсан ажил зэрэг чиглэлээр хоёр тал хамтрахад бэлэн болохоо илэрхийллээ.
Уулзалтад ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар оролцлоо. Буриадын албаны хүмүүс манай улсад нэгдүгээр сарын 16-18-ны өдөр болж буй “Боловсрол-Спорт-Олимпизм” сэдэвт Олон улсын дугуй ширээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн юм.
| ОХУ-ын Буриад спортын мэргэжилтэнгүүд манай улсад ирлээ |
|
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |