Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Чингис хаан” музейн хурлын танхимд зохион байгуулав. Зөвлөгөөнд ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл болон 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын дарга, ахлах мэргэжилтэн нийт 110 хүн хамрагдлаа.
Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Биеийн тамир, спортын салбарын энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулахын сацуу 2023 онд зохион байгуулсан “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны үр дүнг тайлагналаа.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилан хэрэгжүүлсэн “Эерэг хандлага, эрүүл нийгэм” аяныг цаашид эрчимжүүлэх хүрээнд салбарын удирдах ажилтнуудын санал бодлыг сонсож, бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.
Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарынхан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь хамгаас чухал байна. Засгийн газрын зүгээс биеийн тамир, спортын салбарынханд хандаж нийгэмдээ эерэг хандлага, эерэг нөлөөллийг түүчээлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд аян өрнүүлж, хүн амын дунд идэвхтэй хөдөлгөөнд уриалсан олон ажил хийж хэрэгжүүлж, идэвхтэй хөдөлгөөний хэв маягийг хэвшүүлэх их үйлсэд Та бүхний хичээл зүтгэл их байж, амжилттай даван туулсан” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Харин БТСУХ-ны дарга О.Баттулга орон нутаг, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын удирдлагуудын санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Мөн “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд баг тамирчидаа хэрхэн бэлтгэж буйгаа танилцууллаа.
Зөвөлгөөний төгсгөлд “Алсын хараа-2050”Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны зорилт арга хэмжээ, 2024 онд Биеийн тамир, спортын салбарт хийгдэх арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлээ ярилцан санал солилцсон юм.
| Спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |