Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбооны урилгаар Японы шилдэг уран гулгагчид манай эх оронд хүрэлцэн ирээд буй. “Тал нутгийн мөсөн шоу”-г хамтран зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн Японы тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хидетака Казетани, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах ажилтан Томоко Дои нарыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар
“Олимпик хаус”-т хүлээн авч уулзан хамтын ажиллагааны яриа өрнүүллээ. Уулзалтад Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл, уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмаа нар байлцав. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буйд баяр хүргээд цаашид уран гулгалтаас гадна шорт-трек, тэшүүрийн төрлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Японы тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хидетака Казетани “Бидэнд хамтран ажиллах санал тавьсанд маш их талархаж байна. Монголд уран гулгалт эхлэлээ тавьж байна. Энэ спортыг цаашид хамтран хөгжүүлэхдээ баяртай байх болно. Монголчууд нэг л өдөр бидний хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. “Тал нутгийн мөсөн шоу” тоглолт 27, 28-ны өдрүүдэд Степпе Аренад болж өндөрлөсөн. Тус шоу тоглолтод Япон Улсаас урилгаар ирсэн уран гулгагчид болон Монголын мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцсон юм.
| Японы Тэшүүрийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |