“Generation-Z Volunteers in Darkhan” хүүхдийн оролцооны байгууллагаас сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан “Цэвэр агаар эм-Цасны баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулж чаргаар гулгаж, агаарын дугуй, цасны мотоцикл унаж бусад төрлийн олон уралдаан тэмцээнийг явуулж нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөн өнгөрөөжээ.
Ахлах ангийн сурагчид амралтаараа хичээл номоо давтан, өөрсдийн сонирхдог дугуйлан секцдээ хамрагдаж цаг зав хомс байдаг гэлээ. Гэхдээ тэд хүүхэд насныхаа хөөр хөгжилтэй дурсамжийг хамтдаа бүтээхээр зорьж өөрсдөө хүсэл зорилгоороо нэгдэн ийнхүү хүйтэн өвлийг халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлж, дархлаагаа дэмжсэндээ сэтгэл хангалуун байна гэлээ.
Хүүхдүүдийн гаргасан санаачлагыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байгуулагдсан “Сатурн экстрем монголиа” баазын хамт олон дэмжин үйлчилгээндээ 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Дархан-Уул аймаг 2022 оноос эхлэн “Хүүхэд хамгааллын жил”-ийг зарлан энэ онд ч мөн үргэлжлүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх чиглэлд олон бодит ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэхүү баазыг байгуулахад ч мөн орон нутгаас газрыг нь шийдвэрлэн өгснөөр өнөөдөр ийнхүү олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг нэгээр нэмэгдүүлсэн юм.
| “Цэвэр агаар эм" цасны баяр боллоо |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |