Нийслэлийн Засаг даргын нэрэмжит холимог тулааны аваргын төлөөх “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 19” тэмцээнийг энэ сарын 28-ны өдөр “NEW MARQUEE” клубт зохион байгуулах гэж байна. Энэхүү тулаанд есөн аймгаас шалгарсан нийт 15 клуб, холбооны 18 тамирчин мэргэжлийн холимог тулааны төрлөөр 57, 61, 66, 70, 77 кг-ын жин тус бүрд өрсөлдөх болно.
Тулаанд оролцож буй тамирчид нь ялалт байгуулснаар чансаа ахих юм. Энэ тулааны оргил тулаанд Завхан аймгийн Отгон суманд төрсөн “Шандас” ММА-ийн тамирчин Ч.Дагийсүрэн тулалдана. Тэрбээр холимог тулаанаар таван тулаан хийж тав ялсан чансаагаар аваргын төлөө тулалдар юм.
Түүний өрсөлдөгч 2017 онд холбооноос зохион байгуулсан “Мастер тулаанч” реалити шоунд амжилттай оролцож байжээ. Мөн “Road to Мongolia one” шоунд шилдэг наймд шалгарсан ба энэ ондоо 70 кг-ын жингийн отгон аваргыг ялж, аваргын төлөө тулалдах эрх олж авсан “Бэхэ дожо”-гийн тамирчин Х.Төрбаяр нарын хооронд болно.
Энэхүү жинд 14 жилийн турш дөрвөн аварга төрсөн байна. Эхний аварга С.Сүхболд, удаах аварга энэ оны нэгдүгээр сарын 14-нд АНУ-д “КО” буюу хүнд цохилтоор ялалт байгуулсан Б.Ганбат, дараагийн аварга нь “UFC”-д тулалдаж байгаа Д.Батгэрэл. Отгон хошой аварга нь “One championship”-д 100’000 долларын гэрээ хийсэн Б.Энх-Оргил нар юм байна.
| Холимог тулааны “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 19” тэмцээн болно |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |