Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш нарын дундах “BASKETBALL CUP-2023” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, Спортын хороо хамтран явууллаа.
Энэ удаагийн тэмцээн Монгол III сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдсан байна. Тэмцээнд БГД, БЗД, ЧД, ХУД, СБД, СХД гэсэн зургаан дүүргийн эрэгтэй зургаа, эмэгтэй зургаа нийт 12 багийн 156 тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Эрэгтэй багийн:
1-р байрт Н.Пүрэвбаатар ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид
2-р байрт М.Отгонсайхан ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид
3-p байрт Ц.Санчирбазар ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тамирчид
Эмэгтэй багийн:
1-р байрт Б.Золжаргал ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг тамирчид
2-р байрт Ч.Золзаяа ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид
3-p байрт П.Сэрчмаа ахлагтай Баянгол дүүргийн баг тамирчид тус тус манлайлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эздээр шалгарсан байна.
Багийн нийлбэр дүнгээр: Сүхбаатар дүүргийн баг тамирчид тэргүүлж “Шилжин явах цом”-ын эздээр шалгарсан аж. Эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн тамирчин М.Отгонсайхан, эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн тамирчин Г.Энхдалай нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртсэн байна.
| Нийслэлийн СӨББ-ын багш нарын “BASKETBALL CUP-2023” тэмцээн болжээ |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |