Ардын намынхан айдастай байна. Нам дотроо бүлэглэл байгуулчихаад үзээд байна. Намын даргын сунгааны хажуугаар нь нүүрсний хулгайн хэргээр ял сонссон Т.Аюурсайхан суллагдах гээд сандралдаж байна, тэд. Магадлангаар суллагдах хүсэлт өгснийг прокурор буцаалаа. Батлан даалтаар гарах хүсэлд нь “хориг” тавилаа. Гэхдээ Т.Аюурсайханы суллагдах нь цаг хугацааных л боллоо.
Өнгөрсөн парламент түүхэндээ хамгийн олон “гэмт хэрэгтэн” орогнуулсан парламентаар тодорсон. Арван жилд ангийнх нь бүх хүүхэд дэггүй, сахилгагүй, муу сурлагатай, болж бүтэхгүй хэрэгт холбогдож, багш нарын хурлаар ордог анги байдаг даа. Тэрэн шиг энэ парламентын гишүүдэд холбогдохгүй хэрэг, оролцохгүй “шүүх хурал” гэж байгаагүй. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан гурван жилийн хорих ял сонсоод ачигдсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхийн тогтоол уншуулсан. “Би буруугүй, намайг гүтгэж байна. Нүүрсний хулгай битгий хэл хүрз нүүрс ч аваагүй. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас бууж, шалгуулж байна. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа. Энэ бол хүнийг гүтгэн доромжилж харлуулж буй хэрэг” гэж чанга хашхирсан ч үнэнд гүйцэгдсэн.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг “Нүүрсний хулгай”-н хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн, Эрүүгийн хуулийн 20.3.3-т заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан зүйл ангиар тус тус яллагдагчаар татаж, шүүхээс ял оноосон.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн тухайд, Т.Аюурсайхан халаас нэгтэй хамтрагч, хамтран жагсагч Б.Ганхуягийгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараагаас буюу 2018 оноос хурдан удмын адуу сонирхох болж, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын угшилтай хурдан удмын морьдыг 20-30 мянган ам.доллароор үнэ цохин худалдан авч эхэлсэн. Улмаар хадам ээж Т.Сээтэн, хадам ах Л.Цогбат нарынхаа нэр дээр Хүй долоон худагийн Дааган толгойд 2.0 га газар авч, хурдан удмын адуу жүчээ, амралтын бааз байгуулсан. Мөн Т.Аюурсайханы Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг үеэл эгч Г.Саран нарын үеэлүүд нь Дорнод аймагт амьдардаг. Тэднийхээ нэр дээр мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын 100 гаруй адууны жүчээ, амралтын бааз байгуулсан. Хувийн бизнесгүй, сарын сая төгрөгийн цалинтай Т.Аюурсайхан ингэж хурдан удмын адуун сүрэгтэй болж, хэд хэдэн адууны жүчээ, амралтын бааз байгуулсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Өөрөөр бол, “Нүүрсний хулгай”-н мөнгөөр хурдан удмын адуу худалдан авч, адууны жүчээ, амралтын бааз байгуулсан нь тогтоогдсон.
Цаашилбал, Т.Аюурсайхан Б.Ганхуягтай хуйвалдаж, Хятадын компаниудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, нүүрсний гэрээ тутмаас хувь хүртэж байсан. Улмаар Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н мөнгөө туслах И.Даваадоржоороо дамжуулан, хаус хотхон барьж угаасан. Тодруулбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Мон версус” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан. Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа “Нүүрсний хулгай”-н мөнгийг нь угаах хууль бус, хар бор ажлыг нь хариуцаж байсан туслах И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилж, албан тушаалаар шагнасан. Ийм үндэслэлээр ял сонссон.
Тэгвэл нүүрсний хулгайн хэргээр ял сонссон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар суллагдах өдрөө хүлээж байна. Ингээд нүүрсний хулгайн хэрэг замхарч, хаагдах шатандаа орлоо.
| АРДЫН НАМЫНХАН Т.АЮУРСАЙХАНЫГ СУЛЛАГДАХААС АЙЖ БАЙНА |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |