УИХ-ын гишүүн Г.Дамдинням харсан болгондоо хошуу дүрж, хаа хавирахгүй дэмий явдалд цаг үеэ мэдрээгүй, тохиромжгүй тайлбар бичиж цахим хуудаст оруулдагаараа олонд ад үзэгддэг боллоо. Бичсэнтэй нь холбоотой хэдэн сөрөг сэтгэгдэл ирсэн даруйд тайлбараа устгадаг түүний туйлбаргүй зан нь засраагүй бололтой. Тухайлбал, олны бухимдлыг хүргэсэн түүний хамгийн сүүлийн жишээ бол ногоон автобусыг болон автобусны компанийг ганцаараа өмөөрч бичсэн нь юм. Тэрбээр “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь, ямар албан тушаалтан тухайн автобусыг “Ямар ч асуудалгүй, шинэ” гэж хүлээн авчихаад нийтийн тээвэрт явуулах гээд байсан юм бэ. Түүнд нь хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байв. Иргэд түүний бичсэн дээрх жиргээг ихэд шүүмжилж, “Улсдаа хог авчрахыг зөвшөөрлөө. Хэн дуртай нь энэ улсад хог авчирч, иргэдийг дарга нартай нь хамт хуураад “Цоо шинэ” гээд зарж, зах зээлд нийлүүлж болно гэж үү. Энэ улс хог цуглуулдаг цэг биш. Эзэнгүй юм шиг аашлахаа боль” зэргээр бухимдлаа илэрхийлж байсан. Гишүүнийхээ хувьд ч, хувь хүн талаасаа ч сүүлийн 10 хоногт ногоон автобусыг өмөөрсөн ганц хүн нь Г.Дамдинням болж, хэсэг баалууллаа. Тэрбээр хүмүүсийг ч тоглолт аятайхан үзүүлчихдэггүй донгосдог гишүүн. “Татар” хамтлагийн тоглолтын үеэр “Татар” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж байгаад “тас” авчээ. Яалт ч үгүй манай 80-аад оныхны амьдрал тогтож, дурсамждаа мөнгө зарцуулдаг тасалбарын мөнгөтэй болж” хэмээх утгатай 1980-аад оныхныг доромжилсон сэтгэгдэл бичиж, олон нийтэд “алуулах шахаад” түүнийгээ устгасан байдаг.

.jpeg)
Мөн өнгөрсөн хаврын Байнгын хорооны хуралдааны үеэр “Боломжтой нь дэлхийн хэмжээнд, боловсролгүй нь нөгөө “ул”-ндаа үлдэж байна” хэмээсэн нь иргэдээ доромжлохоос өөрийг чаддаггүй гишүүдийн эгнээг нэгээр нэмсэн. Ингээд түүний “балай” үгнүүдийг түүсээр байвал хэтэрхээр байна. Харин тэр энэ, тэндэхийн асуудалд хошуу дүрж явахынхаа оронд тойрогтоо нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой ажил хийсэн үү. Үер, ус татарсны дараа хэдэн гишүүн “Үерийн голомтод ажиллаж байна” гээд өөрсдийнхөө зургийг түмэнд түгээсэн. Харин Г.Дамдинням гишүүүн тэдний тоонд орчихсон Дархан-Уул аймагт очоод шалбааг дээр зургаа авхуулчихсан харагдсан. Мөн сонгуулийн сургаар сайн гишүүний нэр олж зүүх гэж ядаад тойргынхоо зах, худалдааны төвүүдээр явж, хэдэн хүнээр хүрээлүүлж байгаад мөн л зургаа нийтэлсэн нь түүнийг хэлбэр төдий гишүүн гэдгийг нь илтгэх аж. Харин түүнийг Дархан-Уул аймагт хийсэн ажлаар нь дүгнэвэл дараагийн сонгуулиар ямар оноо авах бол.
Г.Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жил уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь ил болж байсан. Бас тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон дуулианы эздийн нэг болсон. Боловсролын зээлийн сангаас зээл авсан талаараа тэрбээр “Би 10 жилийн өмнө төрд нөлөөгүй байсан. Бүх шаардлагаа хангаад л зээлээ авсан. Улсдаа таван жил ажилласан. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй. Тухайн үед надад улстөржилгүй зээл олгосон Л.Гантөмөр сайдад баярладаг” хэмээж байв. Ийн түүнд оролцоогүй хэрэг тун цөөн аж.
| ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛЖ, УЛСДАА “ХОГ” АВЧРАХЫГ ЗӨВТГӨДӨГ Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН ТОЙРОГТОО ЮУ ХИЙСЭН БЭ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |