Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын эхэнд "Кью Эс Си" ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгосон асуудлаар мэдээлэл сонслоо. тус компанийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Д.Шижир мэдээлэл өглөө.
Шинжээч: "Кью Эс Си" ХХК нь Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам барих төслөөр 71.3 сая ам.долларын зээлийг найман хувийн хүүтэй, 2014 онд авсан байна. Улмаар 2018 онд төлж барагдуулахаар авсан. 2022 оны байдлаар 191.2 тэрбум төгрөгийн зээлийг төлж, Хөгжлийн банкны хаагдсан зээлийн жагсаалтад орсон байна. "Кью Эс Си" ХХК-ийн 2014 онд зээл авахад Куалити Стийл Кропорэйшин эзэмшиж байсан бөгөөд тус компани нь ТУЗ-ийн даргаа Д.Эрдэнэбилэг ажиллаж байжээ.
Зээлийн зарцуулалтын хувьд Худалдаа хөгжлийн банканд байгууллагын дансанд "Зээлийн хүү төлж хаав" гэсэн утгаар 1.1 сая ам.долларыг, "Кью Эс Си" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд байгууллагын бизнесийн дансанд "зээл хүү төлж хаав" утгаар гурван сая ам.долларыг, мөн тус компанийн …7217 шугамын зээлийн дансанд "Хүү төлж хаав" утгаар 29.7 тэрбум ам.долларыг, Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансанд 36.5 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн байна.
Дээрх таван гүйлгээ буюу нийт гурван зээлийн төлбөрийг хаасан байна. Нэг нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн харилцах данс руу гүйлгээ хийсэн байна. Ингэхдээ "Кью Эс Си" ХХК-ийн зээлүүдийг ерөнхийдөө 2010 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс ашиглаж эхэлсэн байна. Тухайн гурван зээлийг "Кью Эс Си" ХХК өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь …0051 тоот данснаас авсан байсан. Түүнээс байгууллагын 1.1 сая ам.долларын зээлийг "Кью Эс Си" ХХК 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 317 мянган ам.долларыг Улаанбаатар хотын банк дахь "Юнайтед энержи систем" ХХК-ийн дансанд гэрээний дагуу гэсэн гүйлгээний утгаар шилжүүлжээ. Төгрөгийн данснаасаа 31.9 тэрбум төгрөгийг гэрээний концессын төлбөр буюу Сангийн яамны данс руу шилжүүлсэн
| Кью Эс Си" ХХК төмөр зам барих 71.3 сая ам.долларын хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |