УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар намын хэд хэдэн дотоод асуудал хэлэлцжээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын бүлгийн хуралдааны дэгийн өөрчлөлт, бүлгийн дүрмийн шинэчлэл, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн оролцож байгаа байдал, гишүүдийн хариуцлага ёсзүйн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Гол нь намын дүрэм, хуралдааны дэгийг нарийвчилсан асуудлыг өнөөдрийн хуралдаанаар эцэслэлээ. Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. УИХ-ын дэгийн тухай хуульд тодорхой заалтууд орсон. Үүнтэй холбоотой дүрэмд тусгагдах зүйл байна. Манай намын гишүүдийг хуулийн байгууллагууд шалгаж байна гэх мэдээлэл гарах болсон. Хэн ч гомдол гаргаад шалгуулах эрхтэй. Гэхдээ хэвлэлүүд шалгагдаагүй хүнийг шалгагдаж байна гэх асуудлыг яриад байгаа. Тухайлбал Д.Өнөрболор гишүүнийг шалгагдаж байгаа гэсэн. Энэ асуудлаар би АТГ-аас тодруулсан. Д.Өнөрболор гишүүнийг АТГ шалгаагүй гэсэн хариу өгөөд байна” гэлээ.
Гэвч АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхлээд буй. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийнхэн мөнгөө Монголд оруулж тансаг зэрэглэлийн барилга барьж, зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийг илрүүлсэн байна. Улмаар Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зарсан эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлжээ. Тиймээс түүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн юм.
| Д.Тогтохсүрэн: Гишүүдийг хэн ч гомдол гаргаад шалгуулах эрхтэй |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |