- М.БАТЗОРИГИЙН "БИ Ч ЦЭГ, ЧИ Ч ЦЭГ"-
Урлаг судлалын ухааны доктор М.Батзоригийн “Би ч цэг, чи ч цэг” урлаг судлалын ном шинээр гарсан. Энэхүү номд урлагийг олон талаас мэдэрч, харж, задалж, харьцуулсан байх бөгөөд урлагийн томоохон төлөөллүүдийн жижиг хөрөг бичвэр ч багтжээ. Урлаг судлалын чиглэлийн ном тэр бүр ховор. Тэр дундаа харьцуулж, олон талаас нь харсан ийм ном цөөн.Тэгвэл энэ чиглэлийн ном хайсан уншигчдад сайн судлагдахуун болж, мэдээлэл өгөх “Би ч цэг, чи ч цэг” ном мэндэлжээ. Мөн филисофийн салбарынхны эрэлтэд зүй ёсоор орох ном юм.

-Ж.ЛХАГВЫН "ТОЛГОДЫН ЦААНА ИНГЭ БУЙЛНА"-
Дараагийн нэг бүтээл бол Монголын богино өгүүллэгийн нэрт мастер Ж.Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна” бүтээлийн анхны хувилбарыг шинэчлэн хэвлэжээ. Хаврын номын баярт түүний “Цэнгэг цөөрөм” ном хэвлэгдсэн билээ. Харин энэ удаад Ж.Лхагвыг уншдаг, түүний бүтээлийг шимтэгчид “Толгодын цаана ингэ буйлна” номынх нь шинэ хувилбарыг худалдан авч болох нь ээ.

-АНДРЕЙ КУРКОВЫН "СААРАЛ ЗӨГИЙНҮҮД"-
“Тагтаа” хэвлэлийн газраас мөн ээлжит орчуулгын бүтээлээ гаргажээ. Тодруулбал, орчуулагч Т.Осормаагийн “Саарал зөгийнүүд” бүтээл шинээр гарсан бөгөөд энэ намрын номын баярын нэгэн онцлох ном юм. Тус номын редактораар Ц.Дэлгэрмаа ажилласан байна. "Саарал зөгийнүүд" ном нь дайны халуун цэг дээр буюу Орос, Украйны хилийн бүс Донбасс улс төрийн нөхцөл байдал яажшуухан өрнөж, тэр дунд жирийн орос, украйны ард түмний амьдрал хэрхэн үргэлжилж буй талаар өгүүлэх байна.

-С.ДАШДООРОВЫН "ХАТАН ТУУЛЫН УС"-
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хайрын өгүүллэгүүдийг эмхэтгэсэн “Хатан туулын ус” ном шинээр хэвлэгджээ. Тус бүтээлийг утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц шүүж, эмхэтгэсэн бөгөөд "Itgelmaral" хэвлэлийн газраас хэвлэн гаргасан байна. Энэхүү бүтээл нь удахгүй болох номын баярт худалдаалагдах байна. “Хатан туулын ус” ном нь “Хатан туулын ус”, “Оосор бүчгүй орчлон”, “Морин жим”, “Ботгон бор толгод” тэргүүтэй 13 өгүүллэг багтсан байна. Үүнээс өмнө С.Дашдооров зохиолчийн “Амин хууч” бүтээл хэвлэгдэн, уншигчдад хүрсэн юм.

-КОЛИН МАККАЛОУНЫ "ӨРГӨСТ МОДНЫ ДУУЧ ШУВУУД"-
Харин "Монсудар" хэвлэлийн газраас Колин Маккалоуны “Өргөст модны дууч шувууд” номыг шинээр орчуулан гаргажээ. Энэхүү романдаа зохиолч Дрохедо эдлэнд өрнөх эгэл жирийн нэгэн гэр бүлийн гишүүдийн эгэл бус хувь тавиланг уран яруугаар дүрслэн харуулжээ. Австралийн зохиолч Колин Маккалоугийн “Өргөст модны дууч шувууд” ном нь 1977 онд хэвлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж, борлуулалтаараа тэргүүлээд зогсохгүй, дэлхий даяар нийт 33 саяар борлогдож, Австралийн хамгийн их уншигдсан ном аж.

| НОМЫН БАЯРТ ГАРАХ ОНЦЛОХ ТАВАН ШИНЭ НОМ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |