“Хаа сайгүй навчис
Хаагуур нь явъя даа
Далавчтай ч болоосой” гэх гурван мөрөөс зүйрлэмгүй ер бусын мэдрэмжийг олох шиг болж эрх чөлөө хийгээд намар цагийн тухай асар их бодолд автав. Тэгээд дараа нь “Навчисын өвдөлтийг мэддэггүй” өөрийнхөө ч тухай бодов. Ерөнхий Боловсролын Сургуулийн дунд ангийн сурагч байхад багш нар амьд биет гэж хүн төрөлхтөн хийгээд амьтад, ургамлын талаар л хэлснээс биш, цаг нь болоод үхэж, шарлаж унасан, навчны тухай хэлээгүй дэг. Зүйрлэвээс, “Халуун бие нь хөрөөгүй навчисын дээгүүр алхах зориггүй”-тэй адил болж байна. Харин өөрөөсөө өөр зүйлст санаа тавин, хайрлаж, халамжилж эхэлснээрээ бид “Сэтгэлийн жигүүр”-тэй болдог бөгөөд өөрийн далавчаа мэдрэхээс биш, харж чаддаггүй нь тун харамсалтай. Цаашлаад
“Чиний хөлийн чимээ
Чихэнд бус
Зүрхэнд сонсогдоно” гэсэнтэй нүүр тулгарав. Үнэн хэрэгтээ зүрхээрээ мэдэрч, ойлгож, бичдэг түүний шүлгүүдтэй “харц тулгарна” гэдэг ойлголтынхоо хувьд маш ядуу хэлц болж байгаа юм. Номын өмнөх үгт утга зохиол судлаач, зохиолч, яруу найрагч П.Батхуяг “Энэ л цаг хугацаанд тэр замаа олсон хэмээн өөрийгөө худлаа өргөмжлөгчдөөс, яруу найрагч нэртэй ч яруу найраглал бус ХҮМҮҮСЭЭС илүү бичиж байгаа юм” хэмээн цохон тэмдэглэсэн нь түүний “яруу найраг” дахь сэрэл мэдрэмжийн утгууд нь өнөө үеийн буглаа болсон пост модерн бус, өөрсдийн хувьд пост модерн сэтгэгчдээс алхам илүү түвшинд аваачиж байгааг буулгах нь зүйн хэрэг болов уу. Түүний
“Гэзгэн дээр чинь
Эрвээхэй
Эрвээхэй тийм
Үзэсгэлэнтэй бил үү?” буюу өөрийгөө хайрлагч, нарцист хүн олширсон цагт “Зүүний үзүүр дээр будаа тогтох”-той адил хайр сэтгэлийг шинэ түвшинд аваачиж байна. Сэтгэлийн минь дотоод руу өөрийгөө бус өрөөлийг хайрлах ухаан цацах уг номын үгс хэдийнэ намайг “Хаврын хүн” болгож орхисон байж билээ. Утга зохиол, яруу найрагт хайртай уншигч та бүхнийг ч “Хаврын хүн”-д “зочлохыг”, өөрийнхөө хаварт морилохыг санал болгож байна.
| “Хаврын хүн” номын тэмдэглэл |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |