Онцгой байдлын ерөнхий газрын аврах багийнхан өнгөрсөн өдөр усанд осолдсон гурван иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Нуга гэдэг газар долдугаар сарын 15-нд 13 хүн Эгийн голын эрэгт зугаалж байснаас нэг нь голд сэрүүцэхээр ороод живсэн. Улмаар Орхон аймгийн харьяат иргэн 23 настай, эрэгтэй Б-н цогцсыг долдугаар сарын 18-нд осолдсон газраас зүүн зүгт 30 километрт Цонхлон хайрхан гэдэг газар Эгийн голын усны мандалд хөвж байсныг олжээ.
Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн Хаяаны дэрс гэдэг газар Малчин Г явганаар үхэр тууж явахдаа Хэрлэн голд долдугаар сарын 15-нд живсэн. Улмаар иргэн 29 настай, эрэгтэй Г-ын цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт гурван километрт Цант багийн Чандгана гэдэг газар Хэрлэн голын усны мандалд хөвж байсныг өчигдөр олсон байна.
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Ар-үзүүрийн-Ам” гэдэг газар 12 хүн Тэрхийн цагаан нуурын эрэгт зугаалж байхад Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат иргэн 42 настай, эрэгтэй Б живжээ. Улмаар Тэрхийн цагаан нуурт долдугаар сарын 18-ны өдрийн 09:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, иргэн Б-ын цогцсыг нуурын баруун хойд эргээс 50 метрийн зайд, 10 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгчээ.
| Усанд осолдож амиа алдсан гурван иргэний цогцсыг олжээ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |