“Эргэлт.мн” мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт бусдыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг тоймлон хүргэж байна.
Шүүгдэгч А хуучин найз бүсгүй Э-г архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь нүцгэн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй авчээ. Ингээд өөртэй нь уулзах, үерхэхийг шаардаж, хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу дээрх нүцгэн гэрэл зураг, бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт үйлджээ.
Хохирогч Э мэдүүлэхдээ “А намайг унтаж байхад хувцас тайлж, нүцгэн зургийг минь авч “Чиний зургийг фэйсбүүкт тавина. Германы сайт дээр явуулж зарна. Чи надтай нохой шиг харьцсан тул би чамайг түмний шившиг болгоно” гэж дарамталж айлган сүрдүүлсэн” гэжээ.
Харин шүүгдэгч А мэдүүлэхдээ "...Бид 2018 оны арваннэгдүгээр сард танилцаад дөрвөн сар хамт амьдарсан. Эмнэлэгт хэвтэхэд нь би түүнтэй очиж уулзаагүйгээс болоод тусдаа амьдарцгаасан. Тэр орой “Бааранд найз хүүхэнтэйгээ байна” гээд дуудахаар нь очоод хамт уусан. Тэндээс гараад манайд ирээд пиво ууж байгаад хамт хоносон. Өглөө нь сэрээд хоёулаа нүцгэн байсан болохоор би Э-гийн хоёр ширхэг фото зураг дарчихсан. Буцаад унтаж байгаад сэрээд өглөөний цай хийх хооронд Э шууд гараад явчихсан юм. Тэгэхээр нь би араас нь чат бичээд хэрэлдсэн. Тэгээд уурандаа “Өглөө чиний зургийг чинь авчихсан. Салах гээд шалтаг хайгаад байгаа бол сал. Зургийг чинь интернетэд тавина” гэж хэлсэн. Би Э-тэй эвлэрч, хамт амьдрах зорилгоор зургийг нь үзүүлж тараана гэж сүрдүүлсэн. Би Э-гийн зургийг өөр хүнд өгөөгүй. Олон нийтийн сүлжээнд тавиагүй. Гол зорилго нь дахин уулзаж, эвлэрэх санаатай байсан юм. Би зөвшөөрөлгүй зургийг нь дарсан буруугаа хүлээж байна. Уучлалт гуйж, цүнхийг нь төлж өгнө” хэмээн мэдүүлсэн байна.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Салсан найз бүсгүйгийнхээ нүцгэн зургийг цахим сүлжээнд нийтлэх оролдлого хийгээд торгуулжээ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |