Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдох хүмүүст хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон юм.
Улсын дээд шүүхийн шийдвэрээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутай хэмээн тооцсон тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт оноосон ялын тогтоолыг хүчингүй болгож, батлан даалтад суллах боломж бүрдээд байгаа. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллахаар болсон тухай мэдээлж эхэллээ.
Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгээс тодруулахад “Одоогийн байдлаар манай эхнэр болон Б.Содномдаржааг суллах эсэх нь тодорхойгүй байна. Гуравдугаар сарын 31-нд болсон Дээд шүүхийн хуралдааны дараа өмгөөлөгч нар маань батлан даалтад суллах хүсэлтийг Прокурорт хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас ял оноосон шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Дээд шүүх рүү явуулах ёстой юм билээ. Одоогоор Дээд шүүх рүү суллах тогтоол очсон эсэхийг мэдэхгүй. Т.Чимгээтэй Дээд шүүхийн хуралдааны дараа цахимаар ярьсан. Бие нь тааруу байгаа бололтой хүүхдүүдээ асуугаад уйлаад байсан. Хэрэв тавдугаар сард батлан даалтад гаргах тогтоол гарсан бол үнэхээр сайхан байна” гэлээ.
| Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Эхнэр минь суллагдаад ирвэл үнэхээр сайхан байна |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |