"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн асан П.Шижээравдан энэ оны нэгдүгээр сард “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Үүний дараахан 52 настай, эрэгтэй Г амиа егүүтгэсэн байж болзошгүйбайдалтай олдсон билээ. Тодруулбал, талийгаач Г-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Билүүт ууланд түлээний мод бэлтгэж байхдаа бусдад зодуулж буй бичлэг цахим орчинд түгээсэн юм. Тэрээр үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа. Тэгвэл П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарт холбогдох шүүх хурал болжээ. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноосон байна.

Талийгаач Г-ийн эхнэр Н.Дашням өмнө нь манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Нөхөр бид хоёр ханилаад 32 жил болж байсан. Оюутан ахуй наснаасаа үерхэж, гэр бүл болсон. Нөхөр маань Төв аймгийн гаралтай. 1995 оноос хойш бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байгаа. Манай хүн газар тариалангийн салбарт насаараа ажилласан. Нөхөр гэлтгүй манайх удмаараа энэ салбарт ажилладаг, хийсэн, бүтээсэн зүйл ихтэй улс. Бид хоёр хүүхэдтэй, ач, зээ нартайгаа хамт амьдардаг байлаа. Хэрэг гарснаас хойш бидний сэтгэл санаа хямарч, хэцүү байна. Манай хүн зан ааш сайтай, нутаг усандаа хүндтэй нэгэн. Олонд дандаа л тусалж явдаг. Тэгтлээ тартагтаа тулчихсан, хулгай зэлгий хийхээр хүн байгаагүй юм шүү. Нөхөр маань тэр бичлэгийг өөрөө үзээгүй. Харин ойр дотныхон болон нутгийн таньж, мэддэг хүмүүс бичлэгийн талаар хэлсэн. Бараг амтай болгон л нөхрийг минь модны хулгайч мэт ярьж байлаа. Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орсон нь үнэн. Олонд тустай, сайхан нэр хүндтэй, мөрөөрөө амьдарч байсан хүнийг чинь хүний нүүр харах аргагүй болтол байдалд оруулахаар яах ч билээ дээ. Үүнээс болж амиа хорлосон байж болзошгүй. Гудамжаар ч явж чадахгүй болтлоо хямарсан. Мөн манай зээ хүү тэр бичлэгийг үзэж, өвөөгөө хүнд зодуулсан гэдгийг хүртэл мэдсэн. Нялх хүүхдүүд маань өвөөгөө нэхээд уйлаад үнэхээр хэцүү байна. Үгээр хэлж болохгүй зовлон гэж байдаг юм байна. Өглөө гэрээсээ гараад л эргэж ирээгүй. Бид ирэхгүй болохоор нь ах, дүү, хамаатан саднаараа нийлж хайгаад цогцсыг нь олсон. Яаж амиа алдсаныг нь хэлэх боломжгүй байна. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гээд л тэвчээртэй хүлээж байгаа” хэмээн ярьж байсан юм.
| Н.Дашням: П.Шинжээравданг торгож, нөхрийг минь модоор зодсон А.Дарьсүрэнд хоёр жилийн ял оноосон |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |