УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нэр хүнд сүүлийн жилүүдэд эрчимтэй “уруудаж” байгаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй ч сайнаас илүү муу нь яригддаг болоод удаж буй. “Арван хувийн Ц.Даваасүрэн” гэх нэр хочтой болсон гэдгийг сүүлийн захын хэвлэл мэдээллийн хуудаснаас уншдаг болсон.
Түүнийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр болгондоо тендер шалгаруулдаг. Тендерт шалгарсан компаниасаа арван хувийг нь авдаг гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа хүртэл гарч, өдөр тутмын сонин дээр хүртэл бичигдээд авсан. Тэрбээр Оюутолгойн асуудал дээр хатуу байр суурьтай байж, эсэргүүцдэг байлаа. Гэтэл сүүлийн үед энэ компанийн талаар аа ч гэж ангайхаа болиод, амаа үдүүлсэн юм шиг л чимээгүй болчихсон.
Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүнтэй холбоотой нэгэн жиргээ сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн захирал Ш.Одончимэг “Эрхэм гишүүн Даваасүрэн шууд АТГ-т нөлөөлж болох уу. Хэн нэгэн гишүүний дарамтаар эсвэл тохироогоор АТГ ажилладаг бол энэ байгууллагын хэрэг байна уу” гэж өөрийнхөө цахим хуудаст бичиж олон нийтэд түгээсэн байв. Ямар учир шалтгаанаар “Найрамдал” хүүхдийн зуслангийн захирал гэнэт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хаяглаж, учир битүүлэг бөгөөд ноцтой зүйл дэлгэх болов. Үүний цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа вэ. Дээрх хоёр асуултын хариултыг олохоор холбогдох албаны хүмүүстэй холбогдсон юм.
“Найрамдал” зуслангийн дэд захирлыг солих асуудал сүүлийн үед яригдаж эхэлжээ. Шалтгаан нь өмнө нь тус газрын дэд захирлаар ажиллаж байсан жүжигчин Б.Отгонбатыг уг албан тушаалд эргүүлэн тавих тохироо хийгдэж эхэлсэн гэнэ. Бүр АТГ-аас лавлагаа хүртэл авчээ. Албаны хүмүүсийн хэлж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуульд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргуулан авч, АТГ-т хянуулахаар ирүүлэх, тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгдэх зохицуулалттай. АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хяналт шалгалт явуулж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байх үүргийг дээрх хуулиар хүлээсэн байдаг. Тэгвэл Б.Отгонбат ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдгийг албаны эх сурвалж онцолж буй юм. Тэрбээр “Найрамдал” төвийн дэд захирлаар ажиллаж байхдаа хэд хэдэн газар давхар ажиллаж, цалин авдаг байсан гэнэ. Энэ нь ашиг сонирхлын хуулиар хориотой байсан гэнэ. Гэтэл дээрх хуулийн хэд хэдэн заалтыг АТГ-ын нэр бүхий албан тушаалтан зөрчиж, Б.Отгонбатад “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн албан бичиг гаргаж өгснийг эх сурвалж баталж буй.
АТГ ямар учраас Б.Отгонбатад дээрх бичгийг гаргаж өгөв. Хэн гэх эрх мэдэлтэн АТГ-т нөлөөлөв гэдгийн араас хөөвөл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нэр сонсогдох. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн АТГ-ын удирлагуудыг гартаа атгачихсан. Өөрийнхөө дуртай бичиг баримтаа гаргуулаад сууж байдаг болсон уу. Хэрэв энэ асуудал үнэн бол маш ноцтой юм. Ц.Даваасүрэнгийн холбогдсон гэмт хэргийг нуун далдалсан байж магад асуудал ч үүсэх боломжтой юм. Түүний Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалд тавьсан олон хүний хэрэг АТГ-т шалгагдаж байгаа.
Өнгөрсөн жил олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрын маргааны асуудал хурцаар яригдсан. Бүр эрх мэдэлтэй албан тушаалтнуудад тус төвийн газраас хууль бусаар олгосон. Үүний цаана авлига, мөнгө төгрөгийн асуудал ч байж болзошгүй зэрэг ноцтой зүйлүүд яригдаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ асуудлаар өдгөө УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа “Нарамдал” зуслан дээр очиж, бөөн сүр дуулиан болж байсан билээ. Бүр зарим газрын зөвшөөрлийг цуцалж байлаа. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх газарт хяналт шалгалт хийж, ноцтой олон зөрчил илрүүлсэн байдаг. Энэ үеэр “Найрамдал” зуслангийн газар зарсан асуудалд дэд даргаар ажиллаж байсан Б.Отгонбат холбогдсон байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтын байгууллагад ирсэн байдаг. Олон улсын Найрамдал төвийн газрыг хууль бусаар зарсан, наймаалсантай холбоотой асуудал өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм.
| УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нөлөөгөөр АТГ Б.Отгонбатад хууль бус албан бичиг гаргаж өгсөн гэв үү |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |