Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэсэн билээ.
Тэгвэл 14 настай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа аж. Мөн 14 настай хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Тавдугаар сарын 7-ны өдрийн 17:55 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийг зодоод байна байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй Н нь гурван настай хүүхдээ өмөөрч, 14 настай хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон. 14 настай Т нь үрлэн сумтай буугаар гурван настай хүүхдийн толгойд санамсаргүй байдлаар оносон юм байна лээ. Тэгээд аав нь хүүхдээ өмөөрч, 14 настай хүүхдийн биед халдсан. Одоогийн байдлаар 14 настай хүүгийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүй зөвөлгөө өгөх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдсэн. 14 настай хүүхдийн аав, ээж гомдол гаргасан. Бусдын биед халдсан учраас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл болно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 14 настай хүүхдийн биед гэмтэл учирвал эрүүгийн хэрэг үүсгэж шалгана. Хэрэв биед нь гэмтэл учраагүй бол Зөрчлийн хэргээр шалгана. Сошиал сүлжээнд гурван настай хүүг бөмбөгөөр оносон гэсэн байна лээ. Шалгалтын явцад үрлэн сумтай буу болох нь тогтоогдож, хурааж авсан” гэв.
| Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Гурван настай хүүг үрлэн сумтай буугаар санамсаргүй буудсан учраас аав нь уурлаж, 14 настай хүүгийн биед халдсан байсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |