АТГ-аас Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Түүнчлэн Ч.Энхбатад хилийн хориг тавиад байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор тэрбээр Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Ч.Энхбатыг ажлаа өгсөнтэй холбоотойгоор Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилж байв. Гэхдээ уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Иймд уг хэргийг эргэн сануулъя.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг ийн шалгах болсон шалтгаан нь Ч.Энхбат “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж, их хэмжээний зээл удаа дараа олгосон гэнэ. Тус компанитай хамгийн сүүлд л гэхэд гурван жилийн хугацаанд хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх тээврийн зардал, тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг санхүүжүүлэх зорилготой гэх 228.758.169.93 иенийг жилийн 6.89 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийг авахдаа “Газ-Импорт” компани өмнө нь авсан зээлийн зарцуулалтын баримтаа гаргаж өгөөгүй байсан аж. Тодруулбал, тус компанид Ч.Энхбат нь 2018 оны нэгдүгээр сард 250 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иен, мөн түүнээс сар гаруйн хугацааны дараа 900 гаруй мянган ам.доллар, 2018 оны есдүгээр сард 197 мянган ам.долларын зээл олгож байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 223 сая гаруй иен буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон гэгдэж байгаа юм.

АТГ-аас Ч.Энхбатыг “Газ-Импорт” ХХК өмнө нь авсан зээлүүдийнхээ зарцуулалтын баримтыг гаргаж өгөөгүй байхад ямар үндэслэл, журмаар дахин дахин зээл олгосон бэ гэдгийг шалгаж буй. Дээрх хэрэгт тэргүүн дэд захирал асан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж. Мөн “Газ-Импорт” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Эх сурвалж “Дээрх нэр бүхий хүмүүс улс төр, хууль хяналтынхны хамгаалалт дор хэргээ бүрэн шалгуулахгүй, цаг хугацаа “хожих” тактик хэрэглэж, шалгах ажиллагааг удаашруулаад байна” гэлээ.
| Хөгжлийн банкны захирал Ч.ЭНХБАТЫН 4.8 тэрбум төгрөг завшсан гэх хэрэг юу болсон бэ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |